Өчигдөр Монголын хөдөө аж ахуйн бирж дээр хоёр төрлийн ямааны завод ноос борлуулжээ. Тухайлбал ямааны цайвар өнгийн завод ноос 4,925 богцыг 175,000 төгрөгийн дундаж үнээр арилжиж 861,875,000 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Харин бараан өнгийн завод ноос 3,840 богцыг нэг бүр нь 165,000 төгрөгийн үнээр арилжиж 633,600,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Ингэснээр нийт 8,765 богц завод ноосыг 1,495,475,000 төгрөгөөр арилжжээ.