БНХАУ-ын төрийн өмчит Чалко компаниас Монгол Улсын Засгийн газар 350 сая ам.доллар авч, тэрхүү өр зээлээ нүүрсээр төлж барагдуулахаар гэрээ хэлэлцээр хийснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Нүүрсний үнэ ханш болоод бусад олон шалтгаанаас энэхүү өр зээлийг төлж барагдуулж амжаагүй өнөөдөртэй золгоод байгаа юм.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид “Чалко” компанийн өрөнд 3.5 сая ам.долларын тонн нүүрс өгөөд байгаа юм. Харин тус өрөөс 140 сая гаруй нь үлджээ. Үүний 90 саяыг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл 1.5 сая тонн нүүрс экспортолж төлөхөөр болжээ. Мөн дөрөв болон тавдугаар сард нэг сая тонн нүүрс гаргаж 60 ам.долларын өр төлж, “Чалко”-ийн өрнөөс салах юм байна. Засгийн газрын төлөвлөснөөр “Чалко”-ийн өрийг өнгөрсөн есдүгээр сард барагдуулж дуусах байсан аж. Гэвч нүүрс тээвэрлэлтийн асуудлаас болж өр барагдуулах хугацаа төлөвлөснөөс хэтрээд байгаа юм байна. “Чалко”-ийн өрийг ирэх тав, зургадугаар сард барагдуулаад дуусчихна гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлж байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)