M
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сүүлийн 5 жилийн дунджаар жил бүрийн эхний хоёр сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэл 4 орчим хувьтай байсан бол 2014 оны эхний хоёр сарын байдлаар 5.8 хувьтай байгаа нь сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт ажээ.