Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаа мөн өчигдөр боллоо. 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 долоо хоногийн хугацаатай 20.0 тэрбум ЗГҮЦ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн аж. Харин банкуудаас нийт 24.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирсэн байна. Тиймээс өмнө нийтэд мэдээлсэн ёсоор 20.0 тэрбум төгрөгийн саналыг биелүүлжээ.
Биелсэн саналын хамгийн өндөр хүү 11.48 хувь, хамгийн бага хүү 10.98 хувиар тогтоогджээ. Тиймээс жигнэсэн дундаж хүү нь 11.19 хувиар арилжалагдсан байна.