Засгийн газрын бонд (ЗГБ)-ын ээлжит арилжаа өчигдөр боллоо. Өмнө нь 10 тэрбум төгрөгийн ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн юм. Банкуудаас мөн 10 тэрбум төгрөгийн санал ирсэн байна. Тиймээс бүх санал биелэгдсэн бөгөөд хүүний хувьд хамгийн өндөр нь 15 хувь, хамгийн бага хүү 13,2 хувь байлаа. Ингэснээр бондын жигнэсэн дундаж хүү нь 14.25 хувь болж байна.
Засгийн газрын бонд нь 10 жилийн хугацаатай, нэрлэсэн үнэ нь 1 сая төгрөг байдаг.