Өнөөдрийн биржийн арилжаагаар хамгийн их бууралттай үнэт цаасны жагсаалтыг “Арилжаа импекс”-ийн хувьцаа тэргүүллээ. Тус компанийн хувьцаа 800 төгрөгөөс буурч 680 төгрөг болсон юм. Энэ нь 15 хувиар буурсан дүн бөгөөд энэ жагсаалтыг тэргүүлэхэд хангалттай байлаа.
Тус компанийн дараачаар их бууралттай үнэт цаасны жагсаалтад “Монгол мах экспо”, “Монголын цахилгаан холбоо”, “Баянгол зочид буудал”, “Дархан гурил тэжээл” компанийн хувьцаа багтаж байна.