Хөрөнгийн зах дээр өнөөдөр өсөлттэй хувьцаа тиймч их байсангүй. Зөвхөн “Хөвсгөл геологи”, “Улсын их дэлгүүр”-ийн үнэт цаасанд өсөлт ажиглагдлаа. “Хөвсгөл геологи” компанийн тухайд үнэт цаас нэг бүр нь 130 төгрөгөөр арилжигдаж байсан нь өнөөдөр 149.50 төгрөг болж өссөн байна. Энэ нь 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус компанийн хувьцаа Б самбарт арилжигдсан.
Харин “Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа нь 500 төгрөгийн ханштай байсан бол өнөөдөр 540 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Энэ нь тус компанийн хувьцаа найман хувиар өссөнийг илтгэж байгаа юм. Тус компанийн хувьцаа А самбарт арилжигдсан.
Сэтгэгдэл (4)