Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “Хөвсгөл геологи” компанийн хувьцаа нийт 3500 ширхэг арилжигдаж тоо, ширхэгийн хувьд хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо. Түүнээс гадна “Гермес центр”, “Ремикон”, “Нако түлш”, “Махимпекс” компанийн үнэт цаас мөн олон тоогоор арилжигдсан байна.
Харин гүйлгээний үнийн дүнгээр тооцож үзвэл “Махимпекс” компанийн хувьцаа ердөө 789 ширхэг арилжигдсан ч 2,474,430 төгрөгийн нийт гүйлгээ хийгдсэн нь өнөөдрийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Мөн энэ жагсаалтад “Дархан нэхий”, “Шарын гол”, “Баянгол зочид буудал”, “Багануур” компанийн хувьцаа өндөр дүнтэй арилжаа хийгдэж багтжээ