Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 20 компанийн 13,643 ширхэг хувьцаа арилжигджээ. 64 хэлцэл 10,471,086 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр А самбарт 13 компанийн нийт 8,676 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,734,896 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 7 компанийн нийт 4,967 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,736,190 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Өнөөдөр Топ-20 индекс бууралттай байж 16950.44 төгрөг боллоо. Ингэснээр хоёр дахь өдөртөө уналттай байж, шинэ долоо хоногийг улаан өнгөөр эхлүүлж байна. Энэ нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 0.77 хувиар буурсан дүн юм. Өчигдрийн арилжаагаар Топ-20 индексийн ханш 17,081.27 төгрөг байсан бөгөөд өнөөдөр ийнхүү 130.83 төгрөгөөр буурсан өөрчлөлттэй байна.