Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн чуулган ирэх гуравдугаар сарын 24, 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдахаар товоо гаргажээ.
Энэ жилийн чуулганаар “ухаалаг төрийн бодлого, бизнесийн орчны шинэчлэл, томоохон бүтээн байгуулалт болон хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудлууд”-ын талаар хэлэлцэхээр тогтжээ. Мөн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн хувилбаруудыг нээлттэй хэлэлцэх юм байна.
Өнгөрсөн жилийн чуулганы үеэр Монгол Улсын төсвийн шинэтгэл, байгаль орчин, ногоон эдийн засаг, улсын бүртгэлийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн бизнесийн орчны шинэтгэлтэй холбоотой олон асуудлыг авч хэлэлцсэн байна.