Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд тун муу байж 54 хувиар буурсан. Тэгвэл энэ оны эхний долоо хоногийн байдлаар 26 хувиар өссөн гэж Монголбанк, Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. Түүний дотор ашигт малтмалын салбарт 22 хувиар өссөн бол уул уурхайн бус салбарынх 42 хувиар өсчээ. Энэ оны эхний сард 182.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн болохыг Монголбанкнаас онцолж байна.
Эдийн засагчдын тооцоолсноор өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хэрэгжиж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өгөөж нэг улирлын дараа мэдрэгдэж эхлэх аж. Багцын хөрөнгө оруулалтын ашиг 114.1 сая ам.доллараар өсч, 2014 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 101.3 сая ам.доллараар, бусад хөрөнгө оруулалт 65 хувиар буюу 32.1 сая ам.доллараар буурсан статистик мэдээлэл байна. Монголбанкны энэ оны нэгдүгээр сарын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээс харахад өнгөрсөн сард Монгол Улсад 183.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Сэтгэгдэл (1)