Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн 2013 оны 4 улирлын гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая доллар болж буурчээ. 2011 онд 4 тэрбум 714 сая, 2012 онд 4 тэрбум 451 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан юм. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 411 сая доллар буюу өмнөх оныхоос 54.1%-иар буурсан байна.
2013 оны эхний 3 улирлын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 51.6%-иар буурсан дүнтэй байв. Эхний 3 улиралд сар бүр дунджаар 221 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байжээ. Харин 4 дүгээр улиралд сард дунджаар 66.3 сая доллар болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 3 сарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хэмжээ эхний 9 сарынхаас буурсан дүнтэй бай