Монгол Улсад суугаа гадаадын өргөмжит консулуудын уулзалт 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдөр Гадаад харилцааны яаманд болжээ.
Тус уулзалтад 32 улс орны төлөөллөөс 24 өргөмжит консул оролцсон байна. Монгол Улсад хараахан ЭСЯ-аа нээж амжаагүй байгаа гадаадын улс орныг төлөөлөн суугаа өргөмжит консулууд Монгол Улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, төлөөлөн буй орныхоо талаар манай иргэдэд илүү ихийг танин мэдүүлж, хоёр талын найрсаг харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Гадаад харилцааны яамтай цаашид нягт хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа.
Уулзалтын төгсгөлд өргөмжит консулуудын холбооны тэргүүнийг сонгожээ. Холбооны тэргүүнээр Тайланд Улсыг төлөөлөн ажиллаж буй өргөмжит консул Л.Лхагвааг санал нэгтэй сонгосон байна.
Сэтгэгдэл (1)