Тэгвэл өнөөдрийн арилжаагаар хамгийн их бууралттай үнэт цаас “Улсын их дэлгүүр”-ийнх байлаа. Нэг бүр нь 560 төгрөгийн ханштай байсан тус хувьцаа өнөөдөр 60 төгрөгөөр буурч 500 төгрөг болсон байна. Энэ нь 10.71 хувийн бууралттай гэсэн үг юм.
Бууралттай үнэт цаасны жагсаалтад мөн “Талх чихэр” 5.82 хувь, “Шивээ Овоо” 4.74 хувь, “Сор” 2.17 хувь, “Женко тур бюро” 1.1 хувийн бууралттайгаар бичигдсэн байна.