Хөрөнгийн зах дээрх өнөөдрийн арилжаагаар “Б” самбарт арилжигдсан “Сонсголон Бармат” компанийн үнэт цаас хамгийн өсөлттэй байлаа. Өмнөх өдрийн арилжаагаар 540 төгрөгийн ханштай хаагдсан тус компанийн хувьцаа өнөөдрийн хаалтын ханш 81 төгрөгөөр өөрчлөгдөж 621 төгрөг болж тогтлоо. Энэ нь 15 хувиар өссөн гэсэн үг бөгөөд энэ өсөлт нь бусад компанийн үнэт цаасыг тэргүүлэхэд хангалттай үзүүлэлт байлаа.
Өсөлттэй үнэт цаасны жагсаалт тус компанийн араас “Монгео” 14.71 хувь, “Дархан хөвөн” 14.29 хувь, “Дархан нэхий” 6.87 хувь, “Махимпекс” 6.71 хувийн өсөлттэйгөөр тус, тус жагсжээ.