Долоо хоногийн эхний өдрийн хөрөнгийн биржийн арилжаагаар 22,477,473 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Нийт 62 хэлцэл хийгдэж 25 компанийн 6842 ширхэг хувьцаа арилжигджээ. Энэ өдөр А самбарт 16 компанийн нийт 6,507 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 21,553,778.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 9 компанийн нийт 335 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 923,695.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индексийн дүн өнөөдрийн арилжааны эцэст бууралттай гарчээ. Өнгөрсөн баасан гарагийн арилжааны хаалт 17,126.75 төгрөг байсан бол өнөөдөр 17,081.27 төгрөг болж өөрчлөгдлөө. Хувиар илэхийлбэл Топ-20 индекс 0.27 хувиаар буурчээ