Хөрөнгийн биржийн долоо хоногийн арилжааны мэдээ. Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр 1,748,396,320 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ хугацаанд 45 компанийн нийт 146,470 ширхэг хувьцаа арилжигдсан бөгөөд нийт 340 хэлцэл хийгдсэн байна.
Топ-20 индексийн тухайд өмнөх долоо хоногийн хаалтын дүнтэй харьцуулахад 2.55 хувиар буюу 422.46 төгрөгөөр өссөн өөрлөлттэй байна.
Тухайн хугацаанд хамгийн их өсөлттэй үнэт цаас “Улаансан” компанийн хувьцаа 27.43 хувь буюу 248 төгрөгөөр өсжээ. Харин хамгийн их бууралттай үнэт цаас “Ноёт хайрхан” компанийн хувьцаа 11.71 хувь буюу 199 төгрөгөөр буурсан байна.