Шинэчлэлийн Засгийн газраас Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулна гэсэн байсан. Энэ дагуу төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх цахим дэлгүүрийг ирэх сарын 1-ээс ашиглалтад оруулахаар болжээ. Тус ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр мэдээлэл өглөө. Тэдний хэлж буйгаар “Цахим дэлгүүр” ирэх сард ашиглалтад орох юм байна. Эхний ээлжинд А4 хэмжээтэй цаасыг Шадар сайдын тэргүүлдэг мэргэжлийн зургаан байгууллагад худалдах аж.
А4 хэмжээтэй цаас амжилттай борлуулагдвал цаасны хавчаар, ус бензин гээд төрийн албан хаагчдын хэрэглээний цөөн нэрийн бүтээгдэхүүнийг зарж борлуулах юм байна.
А4 хэмжээтэй цаас амжилттай борлуулагдвал цаасны хавчаар, ус бензин гээд төрийн албан хаагчдын хэрэглээний цөөн нэрийн бүтээгдэхүүнийг зарж борлуулах юм байна.
Т.Хулан