Монголбанк өнөөдөр 1 долоо хоногтой 337 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) арилжаалжээ. Арилжаалсан үнэт цаасны жигнэсэн дундаж хүү нь 10.5 хувь болсон байна.
Ингэснээр 2014 оны 02-р сарын 24-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1113.8 тэрбум төгрөг болж байгаа аж.