“Азийн Хөгжлийн банк”-аас баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн хоёр дахь шатны санхүүжилт татах гэрээ байгуулах боломж нээгджээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743.1 км хатуу хучилттай авто зам тавьж эхлүүлээд байгаа юм.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн олон шатлалт хэлэлцээр хийхээр тохиролцжээ. Эхний гэрээг 2011 онд баталсан бөгөөд энэ хөрөнгөөр Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км зам барьж буй. Монгол Улс “Азийн хөгжлийн банк”-тай дараагийн хэлэлцээг хийснээр дээрх хөтөлбөрийн хүрээнд тавигдах хоёр дахь шатны 189.7 км авто замыг барихад шаардлагатай хөрөнгөөс 125 сая ам.долларыг нь шийдэх боломжтой болно. Харин үлдсэн 10 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах үүрэг хүлээж байна.
Сэтгэгдэл (1)