
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байранд өндөр настай эмэгтэй ариун цэврийн өрөөнд ороод хаалганы цоож нь түгжигдээд эвдэрсэн даралт нь ихсээд байна хаалгыг эвдэж онгойлгож өгнө үү гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргаж хаалгыг онгойлгон орж 73 настай эмэгтэй биеийн байдлыг үзэхэд даралт нь ихэссэн байсан тул эм өгч зөвлөгөө өгсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биогийн гүүрний баруун урд Туул голын мөс цөмөрч машин суусан хүмүүс нь гарах боломжгүй байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад "Прадо" загварын автомашин голын усанд суусан, дотор нь 3 зорчигч байсныг гаргаж аюулгүй газарт байрлуулсан.
Д.Ундрах /24tsag.mn/