
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 37 дугаар сургуулийн хажууд уурын зуухны яндан унах гэж байна гэсэн мэдээллийг өчигдөр 10.35 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ээс 8 албан хаагч 2 автомашинтай буулгах арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 44 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 13х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, үүдний таамбар шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 6 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Портер загварын авто машины доод эд анги, суудлын хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/