
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, "Хүчит шонхор" захын дэргэд автозам дээр машин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх Аврах салбарын бүлгийг гаргахад "Hyundai" загварын 2 автобус мөргөлдөж, жолооч 44 настай, эрэгтэй хавчуулагдсан байсныг "Холматра" багаж ашиглан гаргаж, 42 настай, эрэгтэй, 37 настай, эмэгтэй/, 47 настай, эмэгтэй, 50 настай, эрэгтэй, 69 настай, эмэгтэй нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/