
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чингисийн өргөө жуулчны баазаас дээшээ уулын орой дээр хөл нь хугарсан хүн бууж чадахгүй байна гэсэн дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 44 настай, эрэгтэйн хөл нь хугарч хүнд гэмтсэн, 45 настай, эмэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/