
2014 оны драфтад 14-н баг оролцож, 26 тоглогчийг багтаа элсүүлсэн юм. Драфтад өнгөрсөн улиралд дээд лиг болох “Үндэсний супер” лигт тоглож байсан Б.Ганхөлөг, Т.Мөнхсүлд, Г.Алтансоёмбо, Б.Урантулга, Д.Мөнхтөр, Д.Чадраабал, Г.Батмөнх, Б.Баатар, А.Алтан-Очир, Ганболд зэрэг тоглогчид байсан. Мөн “Спрайт хөгжлийн” лигт шилдэг тоглолт үзүүлж байсан тоглогчид ч гэсэн шинэ багуудад элсэн орсноос харахад энэ удаагийн драфт нэлээдгүй чансаа өндөр болсон гэж дүгнэж болох юм. Спрайт супер лиг тун удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд өрсөлдөөн улам ширүүсэх нь ойлгомжтой боллоо.
24tsag.mn