
"Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүх нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гарагт товлогдсон юм. Шүүх хурал эхэлсэн ч зарим шүүгчийн хурал давхацсан, гадаадад яваа гэх шалтгаанаар хойшлогдсон байна. Н.Хүрэлсүх нарын 10 хүнийг төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулж, улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй юм. Тэднийг өнөөдөр шүүх юм.
Д.Ундрах /24tsag.mn/