Төрийн нарийн бичгийн даргатайгаа нийлж хүн зодсон хэмээн олны хэл аманд өртөөд буй БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Дундговь аймгийн уугуул тэрбээр 1972 оны 1 сарын 13-нд төрсөн. Өдгөө 41 настай.
2. Б.Ургамалцэцэгийн хувьд боловсрол эзэмшсэн байдал нь бусдын л нэгэн адил. Арван жилээ төгсөөд /1990 он, Дундговь аймгийн 10 жилийн 1-р сургууль/ МУБИС-ийг сурган сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн/1994 он/.
3. Сургуулиа дүүргэснийхээ дараа тэрбээр 1997-2000 оны хооронд нэр нь үл мэдэгдэх УИХ-ын гишүүны туслахаар ажиллахын зэрэгцээ Удирдлагын академид суралцсан байдаг.
4. Харин дараа нь АНУ-ын Бриджпортын их сургуулийг боловсролын шинжлэх ухааны магистраар дүүргэсэн.
5. Тэрээр 2000-аад оны эхээр УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн, АНУ-ын Пентагоны “Хүүхэд хөгжил “-ийн төвд ахлах багш, Дэлхийн банкны “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төслийн зохицуулагч хүртэл хийж явсан.
6. 2004 онд АНУ-ын Коннестикут мужийн Брижпортын Их сургуульд Боловсролын шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсан
7. Б.Ургамалцэцэг англи, орос хэлтэй.
8. Мөн тэрбээр одоо нөхөр, хоёр охинтойгоо амьдардаг.
9. Тэрээр 2008 оноос Ардчилсан намын нарийн бичгийн дарга, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалыг ажиллаж байгаад удирдах албанд дэвшээд байгаа.
10. АН-ын хүүхнүүд түүнд тийм ч талтай бус.
11. Учир нь түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай элдэв холбоотой гэж ярих хүн ч мэр сэр гарч түүний тусламжтай хилийн чинадад сурч, АН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон гэх яриа ч байдаг аж.
12. Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Туул” Ротари клубыг 2009-2010 оны хооронд удирдаж байсан. Энэ клуб нь хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
13. Түүнийг намын дарга Н.Алтанхуягийн фракц Алтангадасын гишүүн гэдгийг хүмүүс мэднэ.
14. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд АН-ын 28-ын жагсаалтад 40 дүгээрт бичигдэн өрсөлдөж байсан.
15. Хэдийгээр жагсаалтаар УИХ-ын суудалд суугаагүй ч тэрээр БШУ-ны дэд сайдын албан тушаалыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн хаших болсон.
16. 2011 онд гаргасан Шилдэг улс төрч эмэгтэйчүүдийн жагсаалтад багтаж байсан.
17. Түүнийг ойр тойрныхон нь энгийн хээ шаагүй яриатай, хэн нэгний буруу зөвийг нүүрэн дээр нь ил хэлчихдэг, үг даадаг, эршүүд маягийн хэмээн тодорхойлсон байдаг.
18. Одоо бол тэрээр дэд сайдын албыг хашихын зэрэгцээ Ардчил¬сан намын Гүйцэтгэх зөв-лөлийн гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн.
19. Хамгийн сүүлд буюу өчигдөр түүнийг яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэтэй нийлж хүн зодож гэмтээсэн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тарсан.
20. Тэдэнд зодуулсан гэх тус яамны газрын дарга Л-ын үүдэн хоёр шүд унаж, элэг болон дотор эрхтэнд доргилт, гэмтэл үүссэн одоогоор шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.
21. Л нь Ардчилсан намын гишүүн бөгөөд МоАХ фракцид харьяалагддаг нэгэн. Тэдний дунд маргаан үүсэх шалтгаан нь Ерөнхий сайдын Н.Алтанхуягийн “Алтангадас” фракц ч гэх хүмүүс байгаа.
22. Дэд сайд Б.Ургамалцэцэгийн хувьд зодооны үеэр Л-ын гарыг барьж хорьсон төдийгүй түүний нүүр рүү халуувтар цай цацсан гэжээ.
23. Тэрээр дээрх мэдээллийг удаа дараа үгүйсгэж байгаа.
24. Ингэхдээ "Над руу хүмүүс залгаад байна. Тэр мэдээг уншчихаад гайхаад л сууж байна. Тийм юм огт болоогүй. Юу болоод, яагаад ийм мэдээлэл гарсаныг гайхаж байна. Ор үндэсгүй мэдээлэл яваад байна. Үүнд үнэндээ гайхаж байна" гэсэн Харин дэд сайдаас энэ талаар тодруулахад "Би хүн зодоогүй. Хүнтэй муудалцаж гэмтээсэн зүйл байхгүй" гэсэн аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (52)