24 баримт булангийн энэ дугаарт 2012 оны сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшиж, хууль бусаар ялагдсан гэгдэж буй Д.Нямхүүг онцолж байна. Тэрбээр сүүлийн үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай заргалдаж, олны хараанд өртөөд байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгийн сонгуулийн маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна. Жил тойрсон уг маргаан шат шатны шүүх хурлаар орсны эцэст сая нэг тийш шийдэгдэх нь гэсэн чимээ дуулдаж эхэллээ. Монголын парламентын түүхэнд ингэж жил гаруй заргалдсан түүх байдаггүй. Харин Д.Нямхүү нь Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай заргалдсанаараа ясны заргач хүн гэдгээ харуулаад байгаа юм. Ингээд түүний тухай 24 баримттай танилцана уу.
1. 1966 онд Увс аймгийн Улаангом хотод Даваагийн дөрөв дэхь хүү болон мэндэлжээ.
2. Улаангом хотын 2 дугаар арван жилийн дунд сургуулийг төгссөн.
3. 1989 онд ЗХУ-ын Хмельницкий хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургууль төгссөн. Инженер мэргэжилтэй.
4. Техникийн ухааны магистр цолыг ЗХУ-д хамгаалсан.
5. Ажлын гараагаа савхин гутлын үйлдвэрт мастераас эхэлсэн.
6. Тэрбээр Ардчилсан Намын гишүүн, 2004 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байв.
7. 2009 оноос хойш Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайдын албыг гурван жил хашжээ.
8. Улстөрд 2004 оноос нэлээд гүнзгий хутгалдаж эхэлсэн бөгөөд өмнө нь УИХ-д хүртэл нэр дэвшиж байжээ.
9. Тэрээр улстөрчийн хувьд НИТХ-д олонхи болсон МАН-ынхны хуудуутай үйлдэл, хавтгайрсан газрын наймааны эсрэг ганцаараа гэлтгүй сөрөг хүчний сүр хүчийг харуулж чадсан гэдгээрээ намынхныхаа дунд нэр хүндтэй юм байна. Харин нөгөө намынхан нь түүнийг нэг нүдээрээ ч үздэггүй гэлцэх юм билээ.
10. 2012 оноос өмнө Нийслэлийг удирдаж байсан МАН-ынхан түүнийг өөр зуураа “мангас” хэмээн шивнэлддэг байсан гэнэ.
11. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр монголын төмрийн зах зээлийг ихэнхийг хянадаг гэнэ. Мөн барилгын бетон зуурмаг, бетон эдлэл, төмөр хийцүүд зэргийг үйлдвэрлэх 10 гаруй үйлдвэр байгуулж байжээ.
12. Улаанбаатар менежмент ХХК-нд хувь эзэмшдэг . “Улаанбаатар Менежмент” ХХК нь 2000 онд байгуулагдсан ба ОХУ болон бусад улс орнуудаас барилгын цувимал төмөр хийц, бусад барилгын материалыг монголын зах зээлд нийлүүлдэг компани юм.
13. Эхнэр, зургаан хүүхдийн хамтаар амьдардаг.
14. Ардчиллын 22 жилийн хугацаанд Увс аймагт нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй АН-ынхан өнгөрсөн 2012 оны сонгуульд Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарт нэлээд найдлага тавьж баруун хязгаар руу илгээсэн билээ. Харин тэд сонгуульд ялагдсан юм.
15. Тэдний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар байсан юм. АН-ын нэр дэвшигчид Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг сонгогчдод мөнгө тараасан, төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан, төрийн мэдлийн самбар ашигласан, сурталчилгаа хаагдсан өдөр сурталчилгаа явуулсан зэрэг хэд хэдэн асуудлаар сонгуулийн дараа шүүхэд өгсөн юм.
16. Уг маргаан нэг жилийн хугацаанд бүх шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгдсэн бөгөөд маргаан одоог хүртэл тасраагүй байгаа юм.
17. МАН-ын зүгээс шат шатны шүүхээс Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг буруутай гэсэн шийдвэрийг гаргаагүй гэж байгаа бол АН-ынхан уг маргаан есдүгээр сард шүүхээр шийдэгдэн Сонгуулийн ерөнхий хороо эцэслэн шийдэх ёстой хэмээн шийдвэр гаргасан гэж байгаа юм.
18. Одоо уг хэрэг хэрхэх нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээс шалтгаалах үлдээд байгаа билээ.
19. Д.Нямхүү сонгуулийн маргааны талаар ярихдаа “Допинг хэрэглээд цолоо хураалгадаг бөхчүүдтэй адил зүйл юм. Ноднин Х.Мөнхбаатар арслан допинг хэрэглэсэн нь нотлогдсон тул долоогийн даваанд түүнд унасан Т.Санчирт жилийн дараа заан цолыг олгосон. Энэ сонгуулийн маргаан яг үүнтэй адилхан. Сонгогчдын саналыг хууль бусаар худалдаж авсан нь тогтоогдсон учраас саналууд хүчингүй гэсэн үг. Хуулинд хасагдана гэж заасан байдаг. Сонгуулийн хуулиар бол энэ хүмүүс төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэдэг зүйл ангиар 5-10 жилийн ял байгаа. Тэгэхээр өдөр шөнөгүй ингэж гүйхээс аргагүй. Хэрвээ буугаад ирвэл шоронд орох байх л даа” гэжээ.
20. Харин МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ талаар ярихдаа “Д.Нямхүү ч гэсэн мөнгө тараасан. Харин түүнийг жудаг гаргаж, хэлэхгүй дуугүй яваад байгаа юм” гэж ярьжээ.
21. Д.Нямхүү одоо УИХ дахь АН-ын бүлгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.
22. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Сангийн яамны Эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Эрх чөлөөний одон, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медальтай.
23. Улсын Паралимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
24. Тэрбээр АН дотроо “Кроун” фракцийг тэргүүлдэг байна. Д.Нямхүү сүүлийн үед “Женко” Х.Баттулгын МоАХ-той хүч хавсарч Н.Алтанхуягийн эсрэг хөдөлж эхэлсэн тухай мэдээлэл зарим хэвлэлд бичигджээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (24)