Олон нийтийн цахим хуудсуудаар “Жоом”-той хэмээн цоллуулаад байгаа "М-Си-Эс Тайгер" үйлдвэрийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. "М-Си-Эс Тайгер" үйлдвэр нь "М-Си-Эс Азиа Пасифик Брюэри" компанид харъяалагддаг бөгөөд тус компани анх 2006 онд байгуулагдсан.
2. Үүнээс жилийн дараа буюу 2007 онд "М-Си-Эс Тайгер" үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулжээ.
3. Анх компани 8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар тус үйлдвэр байгуулагдсан байдаг.
4. Тус компани нь М-Си-Эс Холдинг ХХК-ий 45 хувь, Хайнекен Интернейшнл /Heineken International/ 55 хувийн хөрөнгө оруулалттай.
5. Одоогоор энэ үйлдвэр 122 ажилтантай.
6. Германы "Krones AG" үйлдвэрийн лааз, хуванцар, шилтэй бүтээгдэхүүний савлагаа, баглаа боодлын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат ажиллагаатай үйлдвэр аж.
7. Мөн "Heineken" стандарт бүхий лабораторитой.
8. Тэд "Tiger" шар айрагийг үйлдвэрлэхээс гадна "Сэнгүр", "Жалам хар" зэрэг монгол шар айрагуудыг үйлдвэрлэдэг.
9. "М-Си-Эс Тайгер" үйлдвэр анх байгуулагдахдаа Тiger, Сэнгүр шар айрагуудыг үйлдвэрлэдэг байсан бол сүүлд 2009 онд Жалам хар шар айрагыг үйлдвэрлэж эхэлсэн.
10. "Tiger" шар айраг 80 гаруй жилийн түүхтэй.
11. Энэ хугацаанд Tiger шар айраг 40 гаруй олон улсын медаль, өргөмжлөл хүртэж байжээ.
12. MSC Тайгер үйлдвэр нь жилд 30 сая литр шар айраг, цагт 15,000 ширхэг лаазтай шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай.
13. М-Си-Эс Азиа Пасифик Брюэри компани “Тайгер транслейт”, “Их сөгнөөн” зэрэг олон нийтийг хамарсан сурталчилгааг ихээр хийж түүндээ олны танил эрхмүүдийг оролцуулсаар ирсэн.
14. Тус үйлдвэрийн Тайгер, Сэнгүр, Жалам хар зэрэг шар айрагны рекламанд Киви хамтлагаас авахуулаад жүжигчин н.Гэрэлцэцэг болон продюсер Рагу хүртэл тоглож байжээ.
15. Өнгөрсөн хугацаанд Сэнгүр, Жалам хар хоёр тус бүр нэг удаа өнгө төрхөө сольж байсан.
16. 2009 онд Сэнгүр шар айраг Австрали улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль Монголд зохиогдсон уралдаан тэмцээнээс 4 медал хүртэж байжээ.
17. Энэхүү үйлдвэрийг хуучин Хөдөө аж ахуйн химийн бодисын агуулах байсан байранд байрладаг учраас мэргэжлийн хүмүүс хөрсний бохирдол ихтэй байх магадлалтай гэж ярьдаг аж.
18. Харин Мэргэжлийн хяналтынхан тус үйлдвэрт хөрсний бохирдлын шалгалт хийхээр очих бүрийд ямар нэг байдлаар амыг нь таглан буцаадаг бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч удаа хөрсний бохирдол болон гүний худгийн усанд нь шалгалт хийгдээгүй гэх мэдээлэл ч бий.
19. Тус үйлдвэр нь шар айраг үйлдвэрлэх олон улсын стандартыг бүрэн хангасан, HACCP, ISO 90018 ISO 22000 зэрэг дэлхийн хэмжээний чанар болон хүнсний аюулгүйн стандартыг мөрдөн ажилладаг гэж байгаа.
21. Тус vйлдвэрийн захирал Уве Зиммер "Манай vйлдвэрийн хувьд чанар, хvнсний аюулгvй байдлын олон улсын стандартыг хангах нь бидний зайлшгvй хийх ажил. Vйлдвэрийн бvхий л шат дамжлага дээр ажиллаж буй ажилтан нэг бvр тэрхүү стандартыг ягштал мөрдөж, хэвшил болгосноор хэрэглэгч, харилцагчдыг хэрэгцээнд нийцсэн чанартай, эрүүл аюулгvй хүнс vйлдвэрлэх энэ цогц систем бvрдэж байгаа юм” хэмээн үйлдвэрээ рекламдаж байсан удаатай.
22. Дэлхийн хэмжээний чанар болон хүнсний аюулгүйн стандартыг мөрдөн ажилладаг гэх энэ үйлдвэрт олон тооны жоом үүрлэсэн тухай бичлэг өчигдөр олон нийтийн цахим хуудсуудаар тархаж дуулиан тариад байгаа юм.

23. Одоогоор тус бичлэг ихэнхи мэдээллийн сайтууд цацагдсан бөгөөд Youtube сайтаас үзсэн хүний тоо 1600 гарчээ.
24. Жоом бол гэдэсний халдварт өвчин үүсгэгч шавьж. Ер нь бохир заваан орчинд л ихээр үүрлэдэг амьтан. Гэтэл эрүүл ахуйн баталгаатай хэмээн ам бардам хэлдэг тус үйлдвэрт гүйлдэж байгаа нь ард олны эргэлзээг төрүүлээд авсан.
Сэтгэгдэл (13)