“МАК”-ын "Нялх Сэнгүм", "Нусгай жаал" гэх зэрэг олон хочтой Н.Номтойбаяр гишүүн сүүлийн үед хийсэн ажил гэхээсээ илүү янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож бусдын анхаарлыг татдаг болж. Хийсэн үйлдэл, хэлсэн үг хоёр нь байнга зөрдөг гэж түүний талаар хэвлэлүүд бичдэг. Ингээд Н.Номтойбаярын өөрийнхөө амаар хэлсэн 24 ишлэлийг хүргэе.
1. “Центрпоинт”-ийн гэх хэрэгт холбогдож байсан Г.Нямдоржтой маргасан. Гэхдээ би хүн рүү хутга бариад дайрах хүн биш. Тэр л өөрөө зуушны хутга бариад над руу дайраад байсан. Би архи уугаагүй байсан. Гэхдээ уулзалт хийж байсан газрынхаа нэрийг санахгүй байна.
2. Хүн хутгалсан зүйл байхгүй. Тийм солиотой зүйл гэж юу байдаг юм. News.mn худлаа юм бичээд байна. Би чуулган дээр байна.
3. Цагдаагийн хэлтсээс энэ хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг би мэдээгүй байна. Намайг дуудаагүй ч би очиж уулзах санаатай байгаа. /ЦЕГ-аас уг хэрэгт эрүү үүсгэсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ/.
4. Ер нь хэвлэлээр "хутгалуулж" байснаас тэр орой хутгалуулчихдаг байж. Нэр хугарахаар, Нэвт хутгуулаа гэж үг гарсан шүү. / Тэрбээр хоёр хоногийн өмнө твиттер хуудсаараа ингэж жиргэжээ/.
5. Уучлаарай У.Хүрэлсүх ахтайгаа жаахан уугаад. Тэр намайг дэмжээд өнөөдөр Дорнодод ирсэн юм. Гэхдээ У.Хүрэлсүх уухгүй л байгаа байхгүй юу. Би уг нь хангалттай өгсөн. Би тэрний бөгсөнд нь мөнгийг нь чихнээ. /Түүний фэйсбүүкт ингэж бичигдсэн хэдий ч тэрбээр үүнийг зохион байгуулалттай нэр хүндэд нь халдсан хэрэг хэмээн хэлсэн юм. Өөрийнх нь өмнөөс энэ үгийг хүн бичиж, фэйсбүүкийг нь хакердсан гэж тайлбарласан билээ/.
6. Би хүчин хийгээгүй. Мөнгийг нь өгөөд үйлчилгээ авсан. Нэг хүүхэн авсан юм. Цааш нь дамжуулна биз. /Түүнийг хүчин хийсэн гэж хэвлэлээр бичиж эхэлхэд тэрбээр фэйсбүүкээрээ дамжуулж ингэж залруулга хийж байв/.
7. Би эцэг, эхийнхээ хөдөлмөрийг өчүүхэн зүйлээр нураачих хүн биш.
8. Яг үнэндээ миний хувьд хүн амьдарчих нэг ч овоохой босгож үзээгүй, нэг уул уурхай удирдаж үзээгүй, жижиг ч гэсэн нэг үйлдвэр барьж босгоогүй байна. Би аж ахуйн ажилд суралцах хэрэгтэй.
9. Гадны зочидоор амин голоо атгуулчихсан, бөөн мөнгөний өр шир, санхүүгийн байдалд хараат болчихоод, тэдний эрх ашиг, өөрийн өчүүхэн амьдралын төлөө хүн алахаас ч буцахгүй төрийн удирдлагууд байгаа нь хамгийн аюултай. Яг чонотой нийлсэн нохой адил. /Тэрбээр энэ үгийг нэг жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ/.
10. Эцэг эхийнхээ хүмүүжлийн жанжин шугамаас хааяа нэг бага насны саваагүй зангаас болж хазайдаг ч эргээд шугамандаа ороод л явдаг. Алдаагаа ухаарах цаг нь болоод ирэхээр хойч үедээ алдааг маань давтахгүй байх талаас хүмүүжүүлэх ухамсар надад байгаа.
11. Би мөрийтэй тоглоомд донтож, хар тамхи татаж үзээгүй ч бусад асуудлаар өөрийгөө алдаж онож яваагүй гэж хэлэхгүй.
12. Орчин цагт манайхан жүдо, сүмо гэх мэт спортоор дэлхийд алдаршиж биднийгээ баярлуулж байгаа боловч энэ нь хязгаарлагдмал үнэлэлт хүндлэл гэж би боддог. Аливаа улс үндэстэн дэлхийд танигдсан чадварлаг улс төрч болон бизнесмэнүүдээрээ бахархах ёстой.
13. Дорнодынхон надад муу ханддаг гэж бодохгүй байна. Харин ч эсрэгээрээ сайн ханддаг.
14. Ер нь хүнд тохож болох адгийн муу нэр луйварчин гэдгээр гүтгүүлэх ямар олигтой байхав дээ. Бид ийм шудрага бус нийгэмд амьдарч байна даа.
15. MAH-ийн зарим нөхдүүд хувиа бодож, сүү горьдсон муужгайнууд.
16. Нэг зүйлийг онцолж хэлэхэд залуучууд дундаас ер нь бид болчихлоо, одоо УИХ-д сууна гэх мэтчилэн томоохон албан тушаалд санаархах бодол мэр сэр цухалзаж эхэллээ. Би бол хувьдаа арай ч болоогүй гэж боддог бөгөөд зөв амьдарч, хөдөлмөрөөрөө олонд танигдаад явж байхад аяндаа ард түмэн төр жолоодох суудалд суу гэж шаардаад эхэлнэ. /Тэрбээр энэ үгийг хоёр жилийн өмнө хэлж байжээ/.
17. “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ын сэтгүүлч Б.Отгонбаяр Н.Номтойбаярын үйлдсэн хэргүүдийн талаар Б.Батзориг гэдэг хүн телевизээр мэдээлснийг нэгтгэж бичээд, 18 төрлийн гэмт хэрэг болж байна гэсэн мэдээлэл нийтэлсэн байдаг. Гэтэл эх сурвалжийн хэлснээр Н.Номтойбаяр Захиргааны хэргийн шүүгч нарт нөлөөлж өөрийнх нь тухай өөр хүний ярьсан мэдээллийг хэвлэлд дэлгэсэн сэтгүүлчийг шалгуулахаар шүүхэд өгчээ. Гэвч өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр би сэтгүүлчийг ямар ч шүүхэд өгөөгүй, цаашид ч өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл мань гишүүний энэ яриа худал болж тэрээр сэтгүүлчийг шүүхэд өгсөн нь нэгэнт илэрхий болж байв.
18. Би баавгай алаагүй. Намайг албаар энэ баавгайг алсан мэт харагдуулж хэрэг үүрүүлэхээр зэхэж байна. /Баавгай алсан хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн маань өөрийгөө ямар ч буруугүй хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Б.Билэгт, УЕП Д.Дорлигжав нарт гомдол гаргахдаа дээрх үгийг хэлжээ. Мөн тэрбээр алсан баавгайтайгаа авахуулсан зургаа “эвлүүлэг” гэж хэлсэн байдаг/.
19. МАН-ын нэрээр Төрийн өндөр албан тушаалд оччихоод авлигын хэрэгт холбогдож байгаа нөхдөөс нам салах хэрэгтэй. /Тэрбээр МАН-ын дэргэдэх "Шинэчилье" хөдөлгөөнийг тэргүүлж байгаа билээ/
20. УИХ-ын гишүүн бол ард иргэдээс томилогдож, ажиллах эрхээ авсан ажил байхгүй юу. Тэр утгаараа би ард иргэдийн төлөө өөрийгөө хэрхэн ажиллаж чадахаа харуулах л гэсэн. Би ийм хүсэлтэй.
21. Намайг цахим хуудсаар, сонингоор гүтгэж, шоолж элдвээр бичдэг ч гэсэн би тэрэнд нь эмзэглэж байгаагүй. Хариу юм хэлж байгаагүй. Ер нь би хэвлэлийн байгууллагатай аллергитай байсан. Харин одоо хэвлэлийнхний ажлыг ойлгож байна. Гэхдээ би хэвлэлүүдийг гуйгаад байх шаардлага байхгүй.
22. Би гадаад байдалдаа анхаарч явдаг. Энэ бол хувь хүний сонирхлын асуудал юугаа өмсөх нь дурын хэрэг. Үнэтэй хувцас өмслөө л гэнэ. Би ямар үнэтэй хувцас өмсөхдөө хулгай хийсэн биш дээ.
23. “П.Энхмөнхөө яасан олон юм ярьдаг юм бэ. Ална шүү”. /“Мон-Эрдэнэ” группын Ерөнхийлөгч П.Энхмөнхтэй твиттерээр маргалдаж, ална түлнэ дээ тулж байхдаа энэ үгийг хэлжээ/.
24. МАН нь төр, ард түмнийхээ бат бэх холбогч гүүр нь болж чадаагүй гэдгийг өнгөрсөн сонгуулийн үр дүн хэлээд өглөө. Гүүр чинь их олон суурьтай. Авлигачин, албан тушаалтнуудтай их зууралдлаа тэгэхээр чинь гүүрний маань тулах багана улам л доошилж нурна шүү дээ. Түүнтэй адил Ардын намын нэр хүнд их унасан. Шинэчлэл хийх ажлын хүрээнд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг тусгайлан авч үзнэ. Ерөнхийдөө залуус ачааны хүндийг үүрч, хариуцлага үүрэх ёстой гэдэг утгаараа намын аппаратад залуучууд түлхүү ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)