Хүйсээ солиулж, хөх хийлгэсэн ч Солонгост гоо сайхны хагалгаанд орохоор төлөвлөж буй Ганбууш буюу Н.Ган-Одын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэе.
1. 1990 оноос хойш шар хэвлэлийн баатар болсоор ирсэн Н.Ган-Од 1954 оны наймдугаар сарын 18-ны өдөр төржээ.
2. Үргэлж сенсацилж байдаг Н.Ганбууш өнгөрсөн жил Тайланд орныг зорин хүйс солиулиах хагалгаанд орж жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон. Тэрээр 14 настай охины сав суулгуулсан гэдэг.
3. Н.Ганбуушийн жинхэнэ нэрийг Ганболд гэдэг аж. Гэсэн ч тэрбээр өөрийгөө Ганцацрал хэмээн нэрлэж байв. Харин хүйсээ солиулснаасаа хойш өөрийгөө Ган-Од хэмээн нэрийдэж шинээр бичиг баримт авсан.
4. Тэрээр эхээс төрөхдөө манин байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ тухайгаа ч хэвлэлд ярихаас татгалздаггүй. Учир нь Ганбуушийн хувьд өмнө нь хэн байсан нь биш, одоо хэн гэдэг нь сонин аж. Тэгээд ч тэр гутарч гундахаас илүү хувь заяатагай эвлэрэхийг илүүд үздэг байна.
5. Өдгөө 60 хүрч яваа ч одоо хүртэл тогтсон орон гэргүй бөгөөд зочид буудалд амьдардаг.
6. Ганбууш сүүлийн жилүүдэд телевизийн салбарт ч хүч үзэх болсон. С1 телевизээр “Өдөн дэр” нэвтрүүлэг хөтөлж олны анхаарлыг татсан тэрээр Өвөрхангай аймгийн телевизэд кино албаны даргаар ажиллаж байсан юм.
7. Тэрээр “Өрөөсөн ээмэг” нэртэй номоо хэвлүүлэхээр зэхэж байгаа.
8. Түүнийг удалгүй “Play boy” сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зурагаа авахуулж, үүнийхээ оронд хоёр өрөө байр авахаар үзэглэсэн гэх мэдээлэл цацагдсан.
9. Н.Ган-Од саяхан хөх хийлгэх хагалгаанд орохоор Тайланд улсыг дахин зорьсон. Амжилттай хийлгэсэн хагалгаандаа тэрээр 30 орчим мянган ам.доллар зарцуулжээ.
10. Энэ их хэмжээний мөнгийг уул уурхайн компанид ажилладаг 24 гаруй залуу цуглуулж өгсөн байна.
11. Хүйс солих хагалгаа хийсэн эмч нар Ганбуушийг бэлгийн харилцаанд орохоос зургаан сар тэвчихийг сануулжээ. Тиймээс тэрээр ирэх жилийн хавар хүртэл онгон хэвээрээ байна хэмээн хэвлэлд ярьжээ.
12. Түүнийг ирэх гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 19-ний хооронд буюу туулай сард онгон биеэ хөндүүлбэл үлдсэн насандаа аягүй аз жаргалтай амьдарна гэсэн байна.
13. Н.Ганбууш тэвчихэд хэцүү зургаан сард шүдээ янзлуулахаар шийджээ. Гоо сайхны энэ ажилбар нь 20 мянган ам.долларын үнэд хүрэх гэнэ.
14. Кока-колад хэтэрхий зурлаж, ихээр хэрэглэсэн нь түүний шүдийг авахын аргагүй болгожээ.
15. “Ийгл” телевизийн хамт олон Н.Ганбуушийн тухай баримтат кино хийж байна. Тиймээс хөхний хагалгаа хийлгэхээр явахад нь тус телевизийн хамт олон түүнтэй хамт Тайланд руу явж зураг авалт хийжээ.
16. Тэрээр ирэх жилээс Солонгост гоо сайхны хагалгаа хийлгэхээр төлөвлөжээ. Явахынхаа өмнө бэлтгэл болгож Монголын "Гран при" эмнэлэгт гоо сайхны эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авахаар болсон байна. Солонгост чихний ар талаас мөгөөрс авахуулж, хамраа өндөрлүүлж, нүднийхээ доод талын зовхи болон хацрын арьсыг татуулах гэнэ.
17. Өөрийнх нь тухай баримтат кино хийж байгаа “Ийгл” телевизийнхэнтэй ярилцаад нүцгэн зурагаа авахуулахаар болжээ. Шинэ содон загвартай гоё тавилга оруулж ирдэг дэлгүүрт, эсвэл орчин нөхцөл сайтай газарт зураг авья гэж тохиролцсон байна.
18. Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайдад хандаж “Өөрийнхөө нэр нөлөөг ашиглаад гоо сайхны хагалгаа хийлгэхэд минь туслаач” гэж хүссэн.
19. Н.Ганбуушийн өдөр тутмын хувцсыг “Нинжээ” салон, харин зураг авалтад хэрэглэх зээгт наамалтай гоёлыг “Ничен” салонынхан хийж өгдөг аж. Мөн “Эко”, “Лили”, “Гоо хатан”, “Шварцгоф” зэрэг гоо сайхны дөрвөн ч салон түүнд үнэгүй үйлчилдэг аж.
20. Н.Ган-Од хүйсээ солиулах мэс засалд орсноос хойш сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа аж. Харин хөх хийлгэсний дараа их ааштай болсон байна.
21. Н.Ганбуушийн нэрийн хуудас дээр түүний залуугийнх нь хэтэрхий ил задгай зураг байдаг.
22. Түүнийг жүжигчин Т.Бархүү болон 25-р суваг телевизийн хөтлөгч асан Тэнгис нарын хойноос ихэд гүйсэн гэж ярьдаг.
23. Н.Ган-Од хэзээ ч хүнтэй сууж байгаагүй. Харин Солонгост хагалгаанд орсны дараа хүүхэд төрүүлэх эсэхээ бодолцож үзэх гэнэ.
24. Тэрээр клипэнд тоглоод амжсан ч одоо хүртэл цацагдаагүй л байна. “Бусдын зүрхэнд бүү дурла” шүлгийг захиалгаар бичүүлэн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалаар ая хийлгэжээ. Энэ дууг дуэт маягаар хийсэн бөгөөд нийтийн дууны хослон дуучдаар дуулуулахаар болсон байна.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (17)