Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж буй О.Чулуунбатын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. О.Чулуунбат бол сүүлийн үед Монголбанкны Ерөнхийлөгчөөр хамгийн удаан буюу 6 жил ажилласан хүнээр тодроод байна. Учир нь түүнийг суудлаасаа бууснаас хойш Монголбанкны Ерөнхийлөгч дөрөв, заримдаа хоёр жил болоод солигдох болсон.
2. Тэрбээр 1958 оны 4-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн.
3. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, доктор цолтой.
4. 2006 онд Монгол банкны ерөнхийлөгчийн суудлаасаа буусныхаа дараа 2008 онд Сэлэнгэ аймгаас өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон.
5. Харин 2012 онд тэрбээр МАН-аас гарч Н.Энхбаярын МАХН-д элсэн орсон нь түүний хувьд түүхэн шийдвэр байсан. Тэрбээр МАХН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон.
6. О.Чулуунбат МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдахад нь гэрт нь хамт байж АТГ-ын “дайралтанд” өртөж байв.
7. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын хамт Н.Энхбаярыг батлан даалтанд гаргаж өгөхийг хүсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой төрийн ордонд уулзаж байв. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар илтгэж, тавьсан шаардлагуудыг нь биелүүлж, батлан даалтад нэн даруй гаргах боломж байгаа эсэх талаар ярилцаж байлаа.
8. Гэсэн ч тэрбээр Н.Энхбаярыг хэлмэгдсэн эсэх талаар ам нээдэггүй.
9. 2012 онд намаа ч, тойргоо ч солисон тэрбээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд ялагдсан.
10. О.Чулуунбат дөрвөн хүүхэдтэй. Том хүү Ч.Бөртөнбат нь санхүүч мэргэжлээр АНУ-д сургууль төгссөн. Ч.Бөртөнбатын эхнэр Очгэрэл “Universe best songs” наадамд амжилттай оролцож, “Мартагдашгүй намар 2” кинонд гол дүрд тоглосон.
11. Том хүүгийнх нь тархины гэмтэлдээ уудаг байсан эмийг хуулийнхан хар тамхи гэж андууран онгоцны буудлаас баривчлан шуугиан дэгдээж байлаа.
12. Тэрбээр 40 гаруй жил ширээний тениссээр хичээллэж байгаа бөгөөд спортын мастер зэрэгтэй. Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
13. Хөөрөг цуглуулах хоббитой улс төрчдийн нэг.
14. Түүнд Сайн ноён хан Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан өдгөө 200 саяар үнэлэгдэх шүрэн хөөрөг байдаг.
15. Мөн Богдын хатан Дондогдуламын барьж байсан хуруун чинээ жижигхэн мөнгөн хөөрөг зэрэг түүхийн үнэт бүтээл болох олон хөөрөг бий.
16. Орос, англи хэлтэй.
17. О.Чулуунбат бол цөмийн цахилгаан станц, цөмийн үйлдвэрлэл Монголд хэрэгтэй гэж хэлдэг цөөхөн улс төрчдийн нэг. Үүнд нь байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийхөн ихэд дургүйцдэг.
18. Тэрбээр эдийн засагч хүний хувьд Монголын эдийн засгийн байдлын талаар байнга санаа, оноогоо хэлдэг. Яг өнөөдөр Монголын эдийн засаг хямраагүй, харин ч өсч байгаа гэж тэрбээр мэдэгдээд байна.
19. Мөн “Зоос” банкыг дампууруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж тэрбээр ярьдаг бөгөөд “Шоронд орсон ч энэ талаар дуугүй байхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
20. Түүнийг “Голдман Сакс” компаниас 3 сая ам.долларын хахууль авсан гэх мэдээлэл гарч байсан ч тэгэсхийгээд намдаж байлаа.
22. О.Чулуунбат одоо Шинэчлэлийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байгаа билээ.
23. Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Гэвч тэдний хэргийг өнгөрсөн онд түдгэлзүүлсэн билээ.
24. Уг хэргийг түтгэлзүүлэх болсон шалтгаан нь Жорж Чалмерс Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлж, хилээр гарсан юм. Тиймээс эзэн холбогдогч нь Монгол улсын нутаг дэвсгэрт байхгүй хэмээн хяналтын шатанд түтгэлзүүлсэн юм.

Сэтгэгдэл (6)