Сүүлийн үед Монголыг барьж идэх гэж байгаа хэмээн барууны хэвлэлүүдэд
бичигдэх болсон Тони Блэйрийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Дэлхийн хамгийн өндөр рейтингтэй улс төрч гэгддэг Тони Блэйр 1953 онд баян чинээлэг гэр бүлд төрж, багаасаа хангалуун амьдралыг мэдэрч өсчээ.
2. Түүний эцэг Лио Чарльз Линтон Блэйр ч мөн нэр хүндтэй улс төрч байжээ.
3. Тони Блэйр дүрсгүй хүүхэд байсан байна. Тэрээр сургуулийнхаа дотуур байранд оройтож ирээд шат тавин цонхоор орох гэж байгаад хулгайн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байв.
4.1975 онд Оксфордын их сургуулийг төгсч, 1980-аад оны эхээр Хөдөлмөрийн намд нэр хүндийг олсон.
5. Тэрээр 1983 онд Их Британийн Доод танхимд парламентын гишүүнээр сонгогдсоноор улс төрийн карьераа эхлүүлсэн байна.
6. Хөдөлмөрийн намын даргаар гурван жил ажилласан Тони Блэйр 1997-2007 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан юм.
7. Тэрээр 1812 онд 42 насандаа Ерөнхий сайдаар сонгогдсон Лорд Ливерпүүлээс хойшхи Их Британийн хамгийн залуу Ерөнхий сайд юм. 43 насандаа Ерөнхий сайд болсон Блэйр 2001, 2005 онд дахин ялалт байгуулж хамгийн удаан хугацаагаар уг албыг хашсан байна.
8. 10 жилийн дараа Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш улс төрөөс гарч бизнесийн мөр хөөсөн гэж хэлж болно. Тони Блэйр 2008 онд “Tony Blair faith” сангаа байгуулсан нь өдгөө дэлхийн орнуудын Засгийн газарт болон томоохон компаниудад зөвлөж мөнгө олдог байгууллага болжээ.
9. Мөн тэрээр "Африкийн засаглалийн санаачилга", “Засгийн газарт зөвлөх туршлага”, “Windrush Ventures” зэрэг олон компанийг эзэмшдэг аж.
10. Тони Блэйр Оксфорд, Харвард, Принстон, Массачусеттсийн технологийн их сургууль төгссөн шилдэг залуучуудыг өндөр үнэ цохин ажиллуулсаар бизнесээ төвхнүүлжээ.
11. Түүний нийт хөрөнгийг 60-80 сая фунт стерлинг буюу 94-125 сая ам.доллар хэмээн “Форбс” сэтгүүл тооцоолсон байна.
12. Өдгөө 60 настай Тони Блэйр хуульч эхнэртэй, дөрвөн хүүхэдтэй.
13. Эрүүл мэндийн хувьд зүрхний өвчтэй гэж ярьдаг. 2003 онд цахилгаанаар зүрхний үйл ажиллагааг сэргээх эмчилгээг удаан хугацаагаар хийлгүүлж байсан.
14. Тони Блэйр гитар сайн тоглодог.
15. Оюутан байхдаа “Ugly rumours” рок хамтлагийн гоцлол дуучин байсан.
16. Косова улсад түүний амидаанууд олон. Тэрээр 1999 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Натогийн цэргүүдийг Косовад илгээж угсаатан албаничуудын дайныг зогсоож байснаараа тус улсад нэр хүндийг олж авчээ. Түүний энэ гавьяаг хүндэтгэн Косова болон Албанид 1000 гаруй хүүхдийг Тониблер гэж нэрлэж байв.
17. Дэлхийн 20 гаруй оронд зөвлөдөг тэрээр хөгжингүй орнуудад зөвхөн хувийн компаниудад, харин хөгжиж буй орнуудын Засгийн газарт зөвлөдөг аж. Социалист системээс чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэн улс орнууд, эдийн засаг нь хөгжиж буй улсууд сүүлийн үед түүний сонирхлыг ихээхэн татах болсон.
18. Тони Блэйр газрын баялаг ихтэй ядуу орнуудаас бэлэн мөнгөөр төлбөрөө авахгүй тохиолдол олон байна. Харин зөвлөгөө өгдөг хөгжингүй орны томоохон компаниудтай холбож өгөх замаар дундаас нь их хэмжээний мөнгө угаадаг гэдэг.
19. Ноён Тони Блэйр өнгөрсөн зургаадугаар сард Монголын Засгийн газарт сайн засаглал байгуулахад зөвлөх гэрээг эрх баригчидтай хийсэн.
20. Тэрээр Албани, Казахстан, Кувейт, Колумб, Бразил улстай ижил гэрээг байгуулж байсан юм. Үүнийхээ төлөө Тони Блэйр Казахстанаас 16 саяас багагүй фунт стерлинг авч байсан бол Бразил улс түүнд жилд дөрвөн сая фунт стерлинг төлж байна.
21. Харин нэрт зөвлөгч Монголын Засгийн газарт үнэгүй зөвлөгөө өгөхөөр болсон хэмээн эрх баригчид мэдээлсэн. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр Тони Блэйр манайд зөвлөснийхөө хариуд нэг ч зоос авахгүй аж. Харин Катар улс манай өмнөөс түүнд цалин өгөх юм.
22. Барууны хэвлэлүүд “Оюу толгой” л Тони Блэйрийн Монголд зөвлөх болсон шалтгаан хэмээн бичиж байгаа бол эрх баригчид зөвлөөч гэсэн саналыг манай тал түрүүлж тавьсан гэж мэдээлсэн.
23. Тони Блэйр манай улсад боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалт, орон сууцны санхүүжилт гэсэн 5 үндсэн асуудалд зөвлөх аж.
24. Тэрээр зөвлөх гэрээг нэг жилийн хугацаатай хэмээн хийсэн бөгөөд төслүүд нь хэрэгжих хугацаанд манай улсад гурван удаа ирж төслийн явцтай танилцах юм байна.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (9)