Удахгүй тоглолтоо хийх гэж буй "Харанга" хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбатын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, УГЗ Цэрэндоржийн Чулуунбат 1957 оны 2 сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн.
2. Нийслэлийн тавдугаар сургуулийг төгссөн.
3. Бага тойруугийн буюу Соёл урлагийн их сургуулийн гудамжинд хүүхэд насаа өнгөрөөсөн.
4. Түүний аав Төв аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Харин ээж нь Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат.
5. Багаасаа гитар тоглон, дуулдаг байсан Чука арван жилдээ охидын шүтээн, од байсан гэдэг. Гэхдээ тэр дундаас зуун зуун жил хайрлах ханийгаа олж чадсан азтай залуу хэмээн өөрийнхөө тухай ярьж байсан удаатай.
6. Ц.Чулуунбат 16 настайдаа анх урлагт хөл тавьж байжээ. Хөгжмийн нот мэдэхгүй хэмээн хотын театр, чуулгуудад гологдож явсан түүнийг Сэлэнгэ аймгийн Соёлын ордон тоож ажиллуулж байжээ.
7. Хөгжимчин болно гэж сургуулиа хаяж явсан тэрээр Сэлэнгэ аймагт хичээлдээ явахын хажуугаар контр басс хөгжим тоглож, жүжигт дүр бүтээж, бүжиглэж, найрал дуунд дуулж, цэвэрлэгээ хүртэл хийж явсан гэдэг.
8. Монголын рок попын урлагийг хөгжүүлэхийн төлөө 40 жилийн турш уран бүтээл туурвиж, олон сайхан дууг зохиосон тэрээр энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Chuka and Friends “Содон аялгуу” тоглолтоо хийх гэж байна.
9. Тэрбээр 2003 онд анхны уран бүтээлийнхээ “Чи миний амьдрал”, 2008 онд “My Street” бие даасан тоглолтоо тус тус хийж үзэгчдийнхээ сонорыг мялааж байв.
10. “Up Music” продакшн бол түүнийх. Тэрээр энэ продакшнд уран бүтээлээ туурвихаас гадна залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна.
11. Цэргийн ахмад цолтой. Тэрбээр цэрэгт арав гаруй жилийг өнгөрүүлжээ.
12. Ц.Чулуунбатын шүтээн нь хөх тэнгэр. Тэрээр тэнгэртээ залбирч, сүсэглэж явдаг аж.
13. 1973 онд Сэлэнгээс Барилгачдын соёлын ордонд иржээ. Тэр жилдээ УДЭТ-т гитарчинаар ажилд оров.
14. Анх 1977 онд Ц.Чулуунбат, 1978 онд Ц.Энхманлай цэргийн албанд татагдан очиж, түүнээс нэг жилийн дараа Я.Одсүрэн очсоноор “Харанга” хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн цэргийн “Соёмбо” чуулгад нэгдэж байсан түүхтэй. Бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ тус чуулгын “хал цэрэг” байж. Тиймээс энэ хамтлагийн түүх бүр 1979 оноос тоологддог. Харин 1989 оны эл өдөр гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гишүүнээр элссэн тул тус хамтлагийн албан ёсны төрсөн өдөр хэмээн онцолдог аж. Өдгөө тэд Монголын загалмайлсан эцэг “Харанга” хамтлаг хэмээн нэрлэгддэг болжээ.
15. Номын дэлгүүр хэсч, шүлгийн ном цуглуулах хоббитой.
16. 1994 онд СТА цол тэмдгээр шагнагдсан бол 2009 онд СГЗ болсон.
17. Тэрбээр “Бурхан минь, урлаг бол үнэхээр сайхан ертөнц. Би урлагийн ертөнцийн тухай “Blues” нэртэй дуу зохиож Х.Энхманлайгаар дуулуулсан байдаг юм” гэж хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ.
18. Рок, баллад жанраар ая зохиодог.
19. Тэрбээр тансаг үг, торгон мэдрэмжтэй шүлгэнд ая хийх дуртай аж. О.Дашбалбар агсны шүлгүүдийг шүтдэг.
20. Түүнийг зөөлөн сэтгэлтэй гэж найзууд нь дүгнэдэг.
21. Тэрбээр сүүлийн үед твиттер, фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч болоод байгаа.
22. Зохиолын дуу сонсох дуртай.
23. Эхнэрийнхээ хамтаар ресторан ажиллуудаг.
24. Тэрбээр “Содон аялгуу” тоглолтынхоо дараа 11 дүгээр сард Соёлын төв өргөөнд “Best of Chuka” тоглолтоо хийнэ гэж мэдэгдээд байгаа.

24tsag.mn
Сэтгэгдэл (11)