Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Өөрийгөө Цагаан Боржигон овгийнх гэдэг Нямжавын Батбаяр сайд энэ жил 53 настай. Инээдмийн баярын өдөр төрсөн түүнийг шаггүй марзан гэж ойр тойроны хүмүүс нь хэлдэг.
2. Уугуул нутаг нь Архангай аймаг. 2004 оноос хойш тус аймгаас парламентад гурван удаа сонгогдоод байна.
3. Архангай аймгийн Цэцэрлэг хотын 4-р бага сургуульд суралцаж байсан ч аравдугаар ангиа Нийслэлийн 52-р сургуульд төгсжээ.
4. Дээд боловсролыг Москва хотын Эдийн засаг-Статистикийн дээд сургуульд эзэмшсэн. Эдийн засагч-статистикч мэргэжилтэй. Мөн энэ чиглэлээр магистрын зэрэгтэй.
5. Улс төрийн мэдлэг боловсролыг ч Москва хотод олж авсан. Тус улсын “Улс төрийн дээд сургуулийг” улс төрч мэргэжлээр төгссөн.
6. Тэрээр улс төр, бизнест орохоосоо өмнө “Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо”-нд мэргэжилтэн хүртэл хийж байв.
7. 1991 онд 4-р цахилгаан станцын гэрээг байгуулах явцад гэрээнд анх санал болгосон мөнгөн дүнг 28 сая ам.доллараар бууруулан байгуулж, улс орондоо ашигтай гэрээ хийж байжээ. Энэ туршлага нь хожим гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг санаачлан хэрэгжүүлэхэд суурь болж өгсөн гэж тэрээр өөрөө ярьдаг.
8. 1990 онд улс даяар Ардчилсан хувьсгал газар авч эхлэхэд тэрээр улс төрд орж Ардчилсан Монголын анхны олон нийтийн байгууллагуудын нэг болох Шинэ Дэвшилт Холбоо (ШДХ) болон анхны улс төрийн намуудын нэг болох Монголын Үндэсний Дэвшлийн Намыг (МҮДН) үүсгэн байгуулж явав.
9. Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнүүлэх үйл хэрэгт ч хүчин зүтгэсэн гэж АН-ынхан үздэг.
10. 1990-1992 оны хооронд анхны олон намын оролцоотой, чөлөөт сонгуульд МҮДНаас нэр дэвшин ялалт байгуулж УИХ-д суув.
11. Шинэ үндсэн хуулийг батлах хэрэгт батлахад ч гар бие оролцож явжээ.
12. 1990-ээд оны сүүлээр тэрээр бизнесийн салбарт хөл тавьж “Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулжээ.
13. Тухайн үед “Монгол түлхүүр”, “Фортуна” групп нь гадаад худалдаа, банк санхүү, уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байлаа.
14. 2000-2004 онд тэрээр бизнесийн үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжүүлж, “Жаргалан” хотхоныг барив. Энэ нь “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлах эх үүсвэрийг тавьсан гэж зарим хүмүүс ярьдаг.
15. 2004-2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн Газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажилажээ.
16. АН-ын хоёр фракцийн нэг болох “Шонхор”-ын тэргүүнд тэрээр явдаг. С.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Н.Батбаяр, Ц.Ганхуяг, З.Энхболд тэргүүтэй энэ фракцийнхан сая хамгийн олон суудал авч чадсан юм. Тэднийг хэзээнээсээ Н.Алтанхуягт муу ханддаг гэдэг.
17. Ардчилсан Намын 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсэг болох “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулан, холбогдох хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжилтийн орон даяар эхлүүлсэн байдаг.
18. Зориг сангийн удирдах зөвлөлийн гишүүн, “Хангайхан клуб”-ын 2008 оны Ерөнхийлөгч, “Батбаяр сан”-гийн үүсгэн байгуулагч, Монголын снукер бильярдын холбооны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилтай.
19. Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Ардчилсан Намын дээд шагнал Чингис Хааны одон, Санхүүгийн Тэргүүний ажилтан, Статистикийн Тэргүүний ажилтан зэрэг цол шагналтай.
20 Ам бүл 4, хоёр охинтой.
21. Орос, Англи хэлтэй.
22. 2012 онд байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байна. Ойрноос түүнийг сайдын суудлаас нь огцруулах гэж буй асуудал яригдаж эхлээд байгаа. Учир нь эдийн засаг хямарсан бүх асуудлыг түүнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
23. Тэрээр төрөлх нутаг Архангайдаа ихээхэн нэр хүндтэй бөгөөд тус аймгийн айлуудыг халуун, хүйтэн усанд холбосноос эхлээд орон сууцны хотхон барих гэх мэт олон ажлыг эхлүүлээд байгаа юм.
24. Тэрээр парламентад гишүүн байхдаа Төрийн ордонд өргөө цагаан гэр барьж, өнгөрсөн жил Их хаадын хөргийг залсан билээ. Харин энэ өргөөнд эмэгтэй хүн орвол Монгол төрийн бодлого хэтийдэнэ хэмээж бүсгүй хүнийг оруулдаггүй журамтай. Тэгвэл тэрхүү өргөөнд өнгөрсөн хавар Тайландын Вант улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават зочилж, тулганы гал асаан бөөн шуугиан тарьсан билээ. Энэ үеэр Н.Батбаярыг хүмүүс ихээхэн шүүмжлээд авсан.

24tsag.mn
Сэтгэгдэл (9)