Олон улсын миссийн тэмцээнд эх орноо
төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулдаг “Мисс Монголиа 2013” наадам
арав дахь жилдээ амжилттай болж өндөрлөсөн. Энэ жилийн “Мисс Монголиа
2013” тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс 70 гаруй оролцогч
бүртгүүлснээс эцсийн шатанд шилдэг 20 оролцогч үлдэж бүтэн сарын турш
өөрсдийн гоо үзэсгэлэн, авьяас билэг, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс "Miss
Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр “Монгол модель”
агентлагийн загвар өмсөгч, топ модель Д.Болормаагийн шавь Намшир
овогтой Ану тодорлоо. Тэрээр Японы Окинавад болох “Miss International
2013” наадамд эх орноо төлөөлөн оролцох юм. Түүний 24 фотог хүргэж
байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)