Дуучин Б.Амархүүтэй хүртэл нэр холбогдоод авсан жүжигчин Г.Золзаяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. "Боловсрол суваг” телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит
уран сайхны киноны гол дүрд тоглож буй Г.Золзаяаг мэргэжлийн жүжигчин
гэдгийг төдийлөн хүмүүс мэддэггүй. Учир нь тэрээр “Sound of kiss” охидын
хамтлагт дуулаад зургаан жилийг үджээ.
2. Түүнийг айлын том охин гэдэгт хэн ч итгэдэггүй. Тэрээр нилээн эрх, танхи харагддаг.
3. Газар тариалангийн бизнес эрхэлдэг аав, ээжийн охин жүжигчин мэргэжлийг сонгосон нь багын мөрөөдөлтэй нь холбоотой.
4. Нийслэлийн 12-р сургуулийг урлаг, спортын аварга нэртэйгээр төгсжээ.
5. Оросын халтар царайтай хөөрхөн хүүхэлдэйн нэр болох Золушка бол түүний хоч.
6. Харин оюутан болоод болжмор, ээтэн, монгол гутал гэдэг хочтой болсон гэнэ. Тэрээр СУИС-ийн жүжигчний ангийг 2012 онд төгссөн.
7. Тэрээр оюутан байхдаа “Шүрэн бугуйвч” кинонд анх тоглож байжээ. Цаашлаад “Итгэл”, “Амьдралд тавтай морил” киноны туслах дүр, МҮОНТ-ээс цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулж хийсэн “Амьдрал чиний төлөө” олон ангит кинонд тус тус тоглосон.
8. Тэрээр өнгөрсөн өвлөөс “Маск” продакшнаар овоглох болсон. Түүнийг “Маск” продакшныхан урьжээ. Мөн “Маск” продакшн түүний мөрөөдөл байсан гэнэ.
9. Г.Золзаяаг УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамиртай гэр бүл болон охинтой болсон ч хоёр тийш болсон гэдгийг хүн бүр мэдэх билээ. Тэдний салах болсон шалтгааныг янз бүрээр л тайлбарладаг. Тэрбээр саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Намайг нөхрөө араар нь тавьж байгаад баригдсан гэх мэтээр худлаа мэдээлэл бичдэг. Үнэхээр үнэн бол хамт байсан зургийг нь тавиад баримтжуулах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би тийм ёс суртахуунгүй хүн биш” гэжээ.
10. СТА Бат-Өлзий, АЖ, С.Сарантуяагийн гэр бүлд анх бэр болж очихдоо айж сандарч байсан тухайгаа тэрээр ярьдаг. Ширүүн зантай гэж боддог хадам ээж нь хожим түүнийг хоол хийж сургасан гэдэг.
11. Залуу хосууд хоёр тийш болж охиноо хэн нь авахаа хараахан тохиролцоогүй байгаа сурагтай байна. Золоо facebook хуудаснаа “Т.Цэгц-Үжинээ өөр дээрээ өсгөнө. Охиноо би хэнд ч өгөхгүй” гэж ширүүхэн мэдэгдэж байсан удаатай.
12. Багын талбайн теннис тоглох дуртай байсан зан одоо ч хэвээр гэнэ.
13. Саяхнаас түүнийг “Макс” бааранд найзуудтайгаа наргиж яваад нэгэн бүсгүйг гэмттэл нь зодсон гэж хэвлэлээр бичих болсон. Бүр эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181-ийн 2.1, мөн 181 дүгээр зүйлийн 181-ийн 2.5 заалтуудыг үндэслэн шалгаж эхэлсэн бөгөөд шүүх хурлын тов удахгүй гарна гэж эх сурвалжууд хэлж буй.
14. Тэрээр гадаадын үнэтэй бүтээгдэхүүн гэхээсээ илүү дотоодын гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү түлхүү хэрэглэдэг гэнэ.
15. Нэг хэсэг шөнийн театрт хагас нүцгэн жүжиглэж байсан тэрээр нэг их удалгүй тус театраа орхисон билээ.
16. Түүний бахархал бол монгол нутгийн онгон тал, хээр нутаг аж.
17. Бүжгээр хичээллээд олон жил болж буй тэрээр өөрийгөө хөгжүүлж, төгс болохыг хүсдэг тухайгаа хэвлэлд дурджээ.
18. Тэрээр уулзсан хүнийхээ нүдийг, бас гутлыг хамгийн түрүүнд хардаг гэнэ. Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Харин гутлаар нь хүний цэвэрч нямбай байдлыг шалгадаг гэнэ.
19. Бухимдахаараа гэрээ зад цэвэрлэж, эсвэл чанга хөгжмийн аянд хөлсөө гартал бүжиглэж тайтгардаг Золзаяаг нилээн шоучин гэж шар хэвлэлээр бичдэг.
20. Оройд хамт цай уунгаа ээжтэйгээ илэн далангуй ярилцах нь түүний хамгийн дуртай зүйлсийн нэг. Тэр хөгжим, зүрх, ээжийгээ л сонсдог гэнэ.
21. “Гейшагийн дурсамж” бол түүний хамгийн дуртай ном.
22. Тэрээр нэг хэсэг топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг Цэгцбаатартай нэр холбогдож байсан билээ.
23. Ойрын хугацаанд дэлгэцийн уран бүтээлд тоглохгүй гэдгээ тэрээр саяхан мэдэгдсэн. Учир нь тайзны уран бүтээлд суралцахад их цаг хугацаа хэрэгтэй байгаа тухай тэрээр ярьжээ.
24. Түүний нууцхан хүсэл бол одоо байгаагаасаа илүү бол өндөр болох гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)