“LV-гийн гар цүнх, чемоданаар
гангарсан хүн өөрийгөө арай өөрөөр харж эхэлдэг” гэсэн үг загварын
ертөнцөд үнэн гэх ойлголт болжээ. Дэлхийн хамгийн алдартай брэндийн
тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. LV бол дэлхийн хамгийн алдартай бас үнэтэй брэндүүдийн нэг юм.
2. 2012 онд л гэхэд тус компани 3.2 тэрбум еврогийн орлого олж дэлхийд ашгаараа тэргүүлсэн компаниудын жагсаалтад дээгүүр бичигдэж байв.
3. Louis Vuitton 13 үйлдвэр, материал-техникийн хангамжийн олон улсын төв, бүтээгдэхүүнийг нь 50 улс оронд борлуулдаг тансаг бараа таваар бүхий 300 гаруй дэлгүүр, компанийн 10000 шахам албан хаагчдаас бүрддэг.
4. LV брэндийн шошгийг 1854 онд Францын Парис хотноо Луи Виттон гэгч эр анх хэрэглэсэн юм. 16 насандаа аяны тээш үйлдвэрлэдэг “Марчэлд” пүүст туслахаар ажилд орсон Луи Виттоны үйлдвэрлэсэн чемодан тухайн үед элитүүдийн анхаарлыг татаж байжээ. Тэрээр 1852 онд Францын эзэн хаан Напелеоны гэргийн хувийн тээш зохион бүтээгчээр сонгогдож ажилласнаас хойш хоёр жилийн дараа элитүүдийн ертөнцөд хувийн бизнесээ эхлүүлэх санааг олсон байна.
5. Тэрээр 1858 онд хавтгай ёроолтой, авч явахад хөнгөн хэрнээ маш бат бөх чемодан бүтээсэн нь олны таашаалд нийцсэн юм. Учир нь үүнээс өмнө дугуй ёроолтой чемоданыг л үйлдвэрлэдэг байсан байна.
6. 1885 онд тэрээр LV-ийн анхны дэлгүүрийг Лондон хотод нээсэн байна.
7. Гэвч Луи Виттоны нэр хүнд төдий л удаан үргэлжлээгүй бөгөөд хамгийн гол шалтгаан нь дуураймал ижил цүнх олноороо үйлдвэрлэгдэж эхэлсэнд байв.
8. Харин 1892 онд түүнийг нас барсны дараа хүү Жорж нь компаниа өвлөн авч, бүтээгдэхүүн дээр нь LV лого тавьж тамгалах болсноор бусдаас ялгарсан чанараа харуулж чадсан байна.
9. 1901 оноос Луи Виттон компани чемодан дотроо авч явдаг жижиг цүнх үйлдвэрлэж эхэлсэн нь цаашдаа тансаг зэрэглэлийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхлэл болжээ.
10. 1913 он гэхэд салбар дэлгүүрүүдээ Нью-Йорк, Мумбай, Вашингтон, Лондон, Буэнос Айрес зэрэг томоохон хотуудад нээж олон улсын тавцанд нэр хүндийг олсон байжээ.
11. 1945 оноос хойш LV брэнд нь жижиг түрийвчнээс эхлээд цүнх хүртлэх ихэнх бүтээгдэхүүнээ арьсаар хийдэг уламжлалтай болжээ.
12. 2001 онд загвар зохион бүтээгч Марк Жакоб болон Стефен Спрөүс нар LV-гийн хамгийн анхны граффити-дүрслэл бүхий цүнхийг худалдаанд гаргасан юм.
13. Энэхүү цүнхийг зөвхөн Vuitton-ны VIP үйлчлүүлэгч нарт худалдан авах онцгой эрхийг өгч байжээ.
14. Мөн LV брэндийн хамгийн анхны үнэт эдлэл буюу бугуйвчийг 2001 онд худалдаанд гаргаж байжээ.
15. LV өөрийн бүтээгдэхүүний сурталчилгаанд алдартай модель, дуучин, хөгжимчин, жүжигчид гээд тухайн цаг үеийн хамгийн шилдгүүдийг тоглуулж хэрэглэгчдийг татдаг. Одри Хэпбёрнээс эхлээд Кейт Ричард, Мадонна, Женнифер Лопез, Анжелина Жоли гээд нэрлэвэл шилдгийн шилдгүүдийн жагсаалт гарна.
16. Дэлхий дээр LV брэндийн хэмээн худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдий 99 хувь нь хуурамч байдаг гэсэн судалгаа гарчээ.
17. LV брэнд ч хуурамч үйлдвэрлэлийг таслан зогсоох үүднээс зөвхөн салбар дэлгүүрүүд болон онлайнаар бүтээгдэхүүнээ худалдаалах бодлоготой. Мөн өөрийн логогоо худалдааны тэмдэг болгон ашигладаг байна.
18. Мөн LV болон Chanel брэндүүд зарагдаагүй үлдсэн цүнхнүүдээ шатаадаг гэсэн албан бус мэдээлэл байдаг.
19. Ирэх жил тус брэнд байгуулагдсаны 160 жилийн ой болно.
20. LV брэндийг дэлхийн зарим улсуудад авлига өгөх зорилгоор ашигладаг талаар Vogue сайт бичжээ. Авлигыг бэлэн мөнгөөр өгөх хориотой байдаг учраас хамгийн тансаг хэрэглээ болсон LV брэндийн бэлэг болгон өгөх нь элбэг байдаг байна.
21. Брэнд дэлгүүрээ шинээр нээсэн улсын хөгжилд хувь нэмрээ оруулах үйл хийх нь тус компанийн уламжлал гэж хэлж болно. Тухайлбал манай улсад 2009 онд байгуулагдахдаа БСШУЯ-нд 6300 ном хандивлаж байжээ.
22. 2013 онд LV брэнд цүнхнүүдээ 1630-4650 ам.доллараар худалдана хэмээн үнийн мэдээллийн сандаа жагсааж бичсэн байна.
23. LV-гийн гол өрсөлдөгчид нь Versace, Gucci, Chanel, Armani, Prada нар юм.
24. Өнгөрсөн онд тус брэнд 25.9 тэрбум ам.долларын үнэд хүрч байв.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (10)