"Зүрхний”
хэмээн овоглогддог Бундан эмчийн хүү Болдсайхан Гуравдугаар эмнэлэгт
эмчийнхээ ажлыг хийгээд л даруухан амьдарч байсан цаг хэдийнэ ард
хоцорчээ. Сайн эцгийн буянд гайгүй сайн эмч болсон тэрбээр зүрх муутай
олон өвчтөнд амьдрал бэлэглэсэн нэгэн гэгддэг. Гэвч сүүлийн үед улс
төржиж Төрийн ордон руу хүртэл салаавч гаргаад амжсан Б.Болдсайхан
эмчийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бундангийн Болдсайхан гэгч хүн өдгөө эмч Болдсайхан, зүрхний Болдсайхан, нийтлэлч Болдсайхан гээд олон алдраар овоглуулж яваа.
2. Түүний аав Бундан Монголд зүрхний мэс заслыг бий болгосон, эмч хүн. Мөн ээж нь бас дүү нь эмч.
3. Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын эмч гэхээр хүмүүст нэг л дотно санагдах байх. Учир нь тэрбээр энэ эмнэлэгт олон жил ажилласан.
4. Болдсайхан Нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгссөн. Дунд сургуулиа төгсөх тэр жил тооны улсын олимпиадад түрүүлж байсан сайхан дурсамжтай. Энэ нь түүнийг өөр мэргэжилрүү “чангааж” болох байсан ч тэрбээр удам дамжсан эмч болсон.
5. Дөнгөж төгссөн хүү багш ч хийж, хөдөө ч ажилласан. Төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хагас жил ажиллаж улмаар Дорноговь, Завханы Тэлмэнд очиж ажиллаж байсан.
6. Хөдөө сумын эмч байхдаа осгож, хөлөө хөлдөөж ч үзсэн. Өвлийн хүйтэнд дөч гаруй хоногоор ханиаданд нэрвүүлж, тав зургаан амьсгалын аппарат тавьчихаад хүүхдүүдээ холбочихоод хэдэн арван хоногоор нойргүй зогсч байсан гээд түүнд яривал уртын урт түүх бий.
7. Мөн тэрээр олон шавьтай. Учир нь анагаахын багшаар долоон жил ажилласан.
8. Тэрбээр Л.Гүндалайг сайд байхад нэг “том” шүүмжилж байсан. Учир нь тухайн үед Гүндалай цагаан халаадтануудыг “Цагаан халаадтай алуурчид, мафийн гишүүд, чихрийн наборын төлөө яахаас ч буцахгүй амьтад гээд л...” хэлж гарч байв.
9. “Тэвчээргүйдээ л бичдэг” тэрээр Гүндалайгаас гадна Баабарыг ч бичиж орхив. Уг нь Баабарыг их хүндэтгэж явдаг. Манай эрин үеийн нэг суутан гэж боддог байсан гэдэг. Харин сүүлд бичсэн нийтлэлүүд нь түүнийг тэвчээр алдахад хүргэж нийтлэлийнх нь эсрэг юм бичиж “нийтлэлч” Болдсайхан болсон.
10. Ихэнх эмч нар хувийн эмнэлэгтэй. Харин зүрхний мэс засалд хувийн эмнэлэг байгуулахад хэцүү. Наад тал нь 10 орчим сая долларын хөрөнгө оруулалттай эмнэлэг байх ёстой гэж хэдхэн жилийн өмнө ярьж байсан тэрбээр өдгөө “Сонгдо” гэх чамгүй том эмнэлэгтэй.
11. Түүний бахархал: Аавынхаа зүрхний мэс засал дээр нэвтрүүлээд хүргэчихсэн байсан тэр технологийг өөрчилсөн. Тэр үед 5-6 цаг хийдэг байсан хагалгааг хоёр цаг болгосон. Хоёрдугаарт, мөнгө хөөгөөд жилдээ нэг, хоёр удаа, дээд тал нь зургаан сарын хугацаагаар олон оронд ажиллаж үзсэн. Тухайн орных нь нэг номерын мэс засалчидтай хамтарч ажилласан.
12. Б.Болдсайхан эмч өнөр гэр бүлтэй. Өөрөөр хэлбэл зургаан хүү, нэг охинтой.
13. Тэрээр анхны эхнэр Алтанцэцэгээсээ салж, BSB-гийн А.Сүхболдын ганц охинтой хэсэг хугацаанд дэр нэгтгэж, айл гэр болж тоглосны эцэст ааш зан тохирохгүй тул тэгсхийгээд нүүр буруулсан гэлцдэг. Түүний удаахь сонголт нь “Казино” Д.Энхбаатарын дүү Д.Энхцэцэг хэмээх “Энержи ресурс”-ыг дэд захирал бүсгүй байлаа.
14. Эдний гэр бүл “MCS” компаний хувьцаагаар дамжуулан “Таван толгой”-н хувьцааг эзэмшдэг.
15. Сонирхуулахад, 2008 оны УИХ-ын сонгуульд тэрбээр эрүүл мэндийн салбарт санхүүгийн болоод даатгалын шинэчлэлт хийе гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцож байсан.
16. Тэрбээр жилдээ 40 мянган хүн гадаадыг зорьж 100-200 сая ам.доллар үрдэг. Мөн дарга нар нь бүгд гадаадад, тухайлбал Өмнөд Солонгос, Сингапурт эмчлүүлдэг гэж ярьж байсан. Харин дунд давхрагынхан Бээжин, Хөх хотыг зорьдог гэж байв. Үүгээр зогсохгүй ядуус нь өөр дээр нь ирж байна. Гэхдээ тэд улсынхаа эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байдаг учир сонгуульд нэр дэвших болсон гэж ярьсан юм.
17. Тэрбээр компанитай. Гэвч компанийнхаа үйл ажиллагаанд санаа тавьж чаддаггүй аж.
18. “Ариун голомт” хэмээх номондоо өөрийн нийтлэлүүдээ оруулсан. Нийтдээ 50 орчим нийтлэл, ярилцлага багтсан байдаг. Эдгээр нийтлэлүүдийн ихэнх нь ойрын 2-3 жилд ярилцан хэлэлцэж, санаа бодлоо нэгтгэн, чиглэлээ тогтоох ёстой сэдвүүдээр бичсэн байдаг гэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад өнгөрөх бус ном хэлбэрээр нь хүмүүс уншаад санаа оноогоо гаргаасай гэсэндээ энэхүү номыг хэвлүүлсэн гэдэг.
19. Номных нь нэр буюу “Ариун голомт” нь түүний бичсэн нийтлэлийн гарчиг. Тус нийтлэлд 1911, 1921 оны хувьсгал, Дэлхийн II дайны дараа монголчууд эх нутаг болсон ариун голомтдоо цуглан тусгаар тогтнолоо босгож, хамтран хөдөлмөрлөж байсан тэр цаг үеийг эргүүлж авчирах боломж байна уу гэдгийг дэвшүүлсэн.
20. Тэрбээр С.Ламбааг Эрүүл мэндийн сайд байхад Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүн гэж явдаг байсан. Гэвч тухайн үед ажлаа яаж хийхээ мэддэгүй хэмээн гоочилж байсан удаатай.
21. Сайдуудаас түүнд нэг л хүн таалагддаг. Тэрбэр ЭМЯ-ны сайд П.Нямдавааг 1990-ээд оны эхэн үеийн манай орны эдийн засаг, улс төрийн тэр хүнд нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарт хийх ёстой байсан эхний өөрчлөлтүүдийг хийж чадсан хүн гэдэг. Харин дараагийн хүмүүс нь үргэлжлүүлээд энэ ажлуудыг хийх ёстой байсан ч чадаагүй гэж байв.
22. Тэрбээр өөрөө либеритар үзэлтэй учир манай орон либерал, шударга ёсыг дээдэлсэн нийгэм рүү явж байгаа гэдэгт итгэдэг аж. Тиймээс нарийн мэргэжлийн салбарууд руу ядаж мэргэжлийнх нь хүнийг тавиасай гэж хүсдэг гэнэ.
23. Ишлэл үг: “Мөн Д.Дорлигжав, Х.Баттулга, Б.Болдсайханы үе нэг л өдөр дуусна. Тэр хүртэл нь улсынхаа хөгжлийг унагаачихгүйхэн шиг л авч явах хэрэгтэй байна” гэв.
24. Болдоо эмч идэвхитэй жиргээч. Саяхан Болдсайхан эмч, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг тэргүүтэй жиргээчид Чингисийн талбайд цугларч Ерөнхий сайд болон УИХ-ын даргын албан өрөөнийх нь цонхны тушаа очиж салаавч өгсөн. Тэд төгрөгийн ханшийг унагааж, цалингийн 25-н хувийг үнэгүйдүүлснийг эсэргүүцжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (24)