Цагтаа "Шуранхай" хамтлагийн сор нь явсан МУГЖ С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийг танихгүй хүмүүс ховор биз ээ. Ингээд уртын дуучин Г.Эрдэнэчимэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Дуучин Г.Эрдэнэчимэг саяхан 29 нас хүрсэн. Тэрбээр 1984 оны 8 дугаар сарын 26-нд Архангай аймгийн Булган суманд төржээ.
2. Г.Эрдэнэчимэгийн хувьд багадаа уртын дуучин болно гэж огт бодож байгаагүй гэдэг. Гэвч ээжийнхээ зөвлөснөөр уртын дуулаачийн ангид элсэн оржээ.
3. “Шуранхай” хэмээх хамтлаг байгуулагдахад ард олон ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Учир нь Эрдэнэчимэг, Үүрийнтуяа, Номин-Эрдэнэ хэмээх гурван бүгүй хөгжмийн зохиолч М.Эрдэнэбаатар, зохиолч СГЗ Ш.Гүрбазар нарын "Шуранхай" дууг хамтран дуулснаар хүмүүс тэднийг хамтлаг гэж ойлгох болжээ. Тэд анхандаа хамтлаг гэж дуудуулахаасаа их л ичдэг байсан гэнэ.
4. Анх 2008 оны хоёрдугаар сард тэд "Шуранхай" хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь "Ивэлсэн сүү" нэртэй хоёр дахь бие даасан тайлан тоглолтоо хийж байсан юм.
5. "Шуранхай" хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гурван цомог гаргаж хоёр тоглолт хийсэн байдаг.
6. Г.Эрдэнэчимэг 2007 онд Флиппин улсад зохиогдсон “Олон Улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож уянгат сайхан уртын дуу, монгол бүжгээ хийж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг ч эх орондоо авчирч байсан удаатай.
7. Түүнд авъяаслаг мисс титмийн эзэн болоход нөлөөлөн хүн бол МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч н.Энхбаяр юм. Тэрбээр СУИС-ийн гадаа Г.Эрдэнэчимэгийг олж хараад уг тэмцээнд орох санал тавьсан бөгөөд өөрөө бэлдүүлж байжээ.
8. Г.Эрдэнэчимэг “Авъяаслаг мисс”-ийн титмээ авсаны дараа 2008 оны “мисс”-ээр тодрон “Universe Best Song-2009” тэмцээний ялагч дуучин Ч.Цэлмүүнд шилжүүлж байсан юм.
9. Дуучин бүсгүй таван жилийн өмнө нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлантай гэрлэсэн бөгөөд тэд өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр охинтой болсон.
10. Анх түүний эвдрээгүй ааш зан, хөдөө төрж өссөн, хоол цай, үйл үртсэнд сайн зэрэг зан чанарууд нь С.Жавхлангийн сэтгэлийн татаж, ханилахад хүргэсэн гэдэг. Мөн гавьяат гэргийгээ оюутан ахуй цагаас нь харж хандсаар аваад суучихсан гэх яриа олны дунд байдаг.
11. Тэрээр Жавхлантай дэр нэгтгэснээсээ хойш уран бүтээлдээ төдийлөн анхаарахаа больсон бөгөөд 2011 онд хамтлагаасаа гарч, түүний оронд н.Баасанжав хэмээх шинэ гишүүн элссэн юм.
12. Гэвч "Шуранхай" хамтлаг сүүлийн үед уран бүтээл хийхээ больж тарах боллоо гэж яригдах болсон. Үүнийг зарим хүмүүс Эрдэнэчимэг хамтлагаа орхиж гэрийн эзэгтэйн амьдралыг сонгох болсонтой холбон тайлбарладаг.
13. Нэгэн сонирхолтой түүхээс дурдахад, С.Жавхлан Гачууртын хар усан тохойн орчимд байх Тоорил вангийн намаржаан дээр гэр барин цагаан эсгий дэвсэж эхнэрээ араг түшүүлэн төрүүлсэн юм.
14. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Хайрт хань, ээж, эмээгийнхээ дэргэд араг түшиж, амаржих хамгийн дээд жаргал байсан” хэмээн ярьсан байдаг.
15. Тэднийх тун удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр сэтгэл догдлон хүлээж байгаа гэж сүүлийн үед хэвлэлүүдээр шуугих болжээ.
16. С.Жавхлантай ханилсанаасаа хойш дуулгавартай гэргий нэрийг зүүгээд байгаа тэрбээр нэгэн шинэ жилийн арга хэмжээн дээр монгол дээл гутал өмсөж, нүүр амаа ч будаагүй ирсэн нь олныг гайхшралыг эрхгүй төрүүлсэн билээ.
17. Хүний амьдралд олон л зүйл тохиолдоно. Тиймдээ ч С.Жавхлан гэргийгээ төрхөмд нь буцаасан гэх яриа нэг хэсэгтээ л шуугиан тарьж байсан.
18. Түүнчлэн нөхрийнхөө үгнээс гардаггүй хэмээн цоллуулдаг дуучин бүсгүй 2011 онд нөхрийнхөө буянаар долоон буудалд монгол гэрт хэсэг хугацаанд амьдарч байсан юм. Тэд шантарсануу яасан харин одоо тансаг хауст амьдарч байгаа гэнэ лээ.
19. Тэрээр оёдол үйлэнд уран нэгэн. Тиймдээ ч эр нөхөр, бяцхан охидынхоо хувцсыг урлах гэж үйл мэтгэн суудаг болсон.
20. Дуучин бүсгүй саяхнаас өөрийн гэсэн оёдлын цехтэй болжээ. Үндэсний хувцас хэрэглэлийн захиалга, засварын газартаа тэрбээр чадварлаг хэдэн оёдолчин ажиллуулж буй бөгөөд урлаг соёлынхон хэдийнэ тухлаад авчээ.
21. Тэрээр нөхрийнхөө санаачилсан “Хамаг Монгол” төсөлд хамтран зүтгэж байгаа бөгөөд энэ төрлийн нэрээр нэрлэгдсэн тоглолтыг уртын дуугаараа нээж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
22. Тэд саяхан "Хамаг монгол" төслийнхөө хүрээнд МУГЖ дуучин С.Жавхлан эхнэртэйгээ Тува улсын Кызил хотоор аялж мөн Халимаг, Буриадаар ч зочилоод авсан билээ.
23. Гавьяат жүжигчин С.Жавхлан гэргий Г.Эрдэнэчимэгтэйгээ хамтран бүтээсэн шинэ клипээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн телевиз, FM, радиогоор цацаж эхэлжээ. Тэд өвөрмонголчуудын хүсэлтээр “Хар хархан харц” дууг хамтран дуулсан байна.
24. Монгол эмэгтэйн хамаг л сайхан чанаруудыг шингээсэн хэмээн гавьяат жүжигчин С.Жавхлангийн магтах дуртай эхнэр нь өдгөө тансаг хауст амьдарч байгаа ч дээл хувцаснаасаа салаагүй гэнэ лээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (26)