` Шоронд сууж байсан ч түүн шиг өндөр албан тушаал хашиж яваа хүн ховор. Нэгэн үед Казиногийн хэргээр дуулиан тарьж явсан Д.Баттулгын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Энэ жил 52 нас хүрч буй Д.Баттулгыг Ардчилсан хувьсгалын “Алтан хараацайнуудын” нэг гэдэг. Тэрээр 1961 оны тувдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төржээ.
2. ОХУ-ын Санкт Петрбург хотын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй.
3. Өнгөрсөн хугацаанд улс төрийг эс тооцвол үргэлж мэргэжлээрээ ажиллаж ирсэн тэрээр одоо Монгол улсын зөвлөх инженерээр ажилладаг байна.
4. 1984-1985 онд ТЭЦ-4-т эдийн засагч, 1985-1989 онд ТЭХЯ-нд мэргэжилтэн, 1989-1990 онд Дарханы ДЦС-д эдийн засагчаар ажиллаж байжээ.
5. Харин 1990 оноос улс төрд оржээ. 1990-1992 онд УБХ-ын гишүүн байсан бол 1992-1996 онд МоАХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
6. Түүнийг Дархан-Уул аймгаас улс төрд хөл тавьсан нэгэн гэдэг.
7. 1996-1999 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2000-2005 онд хувийн хэвшилд, 2005-2010 онд УБЦТС, ТӨХК-д гүйцэтгэх захирлын албыг хашиж байв.
8. 2010 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан бол өнгөрсөн жилээс НИТХ-ын даргаар ажиллаж байна.
9. Олны таамаглалд байгаагүй түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоход хүмүүс гайхаж байв. Тэрээр энэ үед УБЦТС ХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.
10. Тэрээр дөрвөн намын төлөөлөл орсон НИТХ-ын төлөөлөгчдөөс 100 хувь дэмжлэг аван нийслэлийг удирдаж байна.
11. Хотыг удирдах их хариуцлагаас үүрэлцэж буй түүнийг Нийслэлд маш их ажил хийж байгаа хэмээн иргэд ам сайтай байдаг.
12. Д.Баттулгыг “казино” нэрээр нь олон түмэн андахгүй. Улс төрд ид гялалзаж явахдаа Казиногийн тухай хуулийг санаачилж, УИХ-д өргөн барьсныхаа төлөө шүүхээс ял сонсож байсан.
13. 1998 онд “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрх барьж байсан тэр цаг үед иргэн Л.Байгаль Казиногийн тухай хууль батлуулахаар УИХ-ын гишүүдийг лоббидсон гэдэг. Энэхүү хуулийн төслийг батлуулахын тулд тэрбээр УИХ-ын гишүүдэд авилга өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон тул Монголд анх удаагаа авлигын хэрэгт улс төрчид холбогдон аавын хаалга татаж байсан юм. Түүний нэг нь Д.Баттулга байлаа.
14. Гэвч тэрээр казиног байгаль орчинд хор хөнөөлгүй, аялал жуулчлалын нэг хэлбэр. Нөгөө талаар улсын төсвийг бүрдүүлэх том эх үүсвэр гэж одоо ч үздэг байна.
15. Түүнийг аавын хаалга татахад ерөнхий сайд асан С.Баяр, өөрийнх нь намын Х.Хулан, Ц.Ганхуяг, Ж.Наранцацралт, Хууль зүйн сайд Л.Цог, УМБГ-ын дарга Д.Алтангэрэл нар гол түлхэц үзүүлсэн гэдэг.
16. 1999 оны нэгдүгээр сард түүний гар бие оролцсон “Казино”-ийн хуулийг хүчингүй болгожээ.
17. Одоо болтол тэрбээр казиногийн хэргийг гүтгэлэг, хуулийн цоорхой хэмээн ярьдаг.
18. Тухайн үед түүний хоёр хүүхдийн бага нь дөрөв том нь долоотой, эхнэр ажилгүй, хүнд байсан ч орхиод шоронд явсан тухайгаа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
19. Харин одоо тэрээр хоёр хүүхдийнхээ хамтаар амьдарч байна.
20. Харин эхнэрийг нь архинд гүнзгий орж, гудамжинд гарсан талаар зарим хэвлэлд дурджээ.
21. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонтой.
22. 2008, 2012 онуудад АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар ажиллаж байжээ.
23. Тэрээр өөрийгөө “Халзан толгойтой, ширүүн харцтай, хачин нөхөр” гэж тодорхойлдог. Тэрбээр одоо өөрийгөө сэтгэлийн их хаттай болсон гэж дүгнэдэг байна.
24. Тэрээр бусад хүмүүс шиг морь уяж, найр наадам хэсч, машин цуглуулж, ууланд авирч харагддаггүй. Гэхдээ тэрээр байгалийн сайханд амрах дуртай аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (32)