“Монголын Боевик” хочтой,
хамгийн сүүлд Монгол Улсын заан Ц.Баярсайханыг зодож 5.1 жилийн ял
сонсоод буй Улсын начин Б.Одхүүгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Улсын начин Б.Одхүү Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат.
2. Тэрээр 1977 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Багаасаа л биеэр өсгөлүүн хүүхэд бай¬сан учир гэрийнхэн нь спортоор хичээллүүлэх болсон.
3. Дургүй хүргэсэн хэнбугайд ч жинтэйхэн шанаа өгчихдөг Улсын начин, жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер Б.Одхүү Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд ид бяраа гайхуулдаг аатай, арал чацтай бөхчүүдийн нэгэнд зүй ёсоор багтдаг байлаа.
4. Ааг омог ихтэй начин маань сав л хийвэл бусдад бяр чадлаа үзүүлчих гээд байдаг гэмтэй. Нэг бус удаа бусадтай гар зөрүүлж, үүнээсээ болж зүлэг ногоон дэвжээн дээрээсээ цагдаа нарт баривчлагдаж явж байсан.
5. Б.Одхүү начин барилдахын хажуугаар шаггүй сайн нохой зодоончин. Уг нэршил нь мэргэжлийн тулаан гэгддэг нохойн зодооныг анх манайд зохиогдоход тэрээр ялалт байгуулж байсан түүхтэй.
6. Угаас хийморь юугаа даатгаж, үндэсний бөхөө дээдэлдэг Монголчууд эр хүний хийморь лундаанд харш гаж хэмээн энэ спортод ая муутай ханддагийг хэлэх үү, Б.Одхүү начинг нохой зодооны рингэнд гарч, нударга зангидсанаас хойш хэл аманд орооцолдож, хэцүү нэртэд морилж, хийморьгүй боллоо гэцгээх нь бий.
7. Түүнийг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг Япон хороололд байрлах “Garden” ресторанаар үйлчлүүлж байхдаа Монгол Улсын заан Ц.Баярсайханыг зодож, хүнд бэртээсэн гэж үзэн шүүхээс 5.1 жилийн ял оноосон ч өдгөө хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байгаа.
8. Тамирчин болсон түүхээс нь дурдахад, хамгийн анх Ц.Дамдин багш "Жуулчин" бөхийн клуб гэж байгуулаад Б.Одхүүг тамирчнаар авч байсан.
9. Гэхдээ наймдугаар ангиа төг¬сөөд "Шонхор" биеийн тами¬рын дээд сургуульд орсон ч хүүхэд зодоод хөөгдсөн гэдэг шүү.
10. Тэрээр 2000, 2004 оны олимпод оролцож байсан. Жүдогоор Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Самбо бөхөөр дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт. Улсын найм, есөн удаагийн аварга. Хасах, нэмэх зууд барилддаг байсан.
11. Дээр нь сумо, кураш бөхөөр хичээллэдэг байжээ. Солонгосын бөхийн төрлөөр ч барилдаж байсан гэдэг.
12. Б.Одхүү 2000 онд М.Мөнгөн арслангаар тав давж начин болж байсан. Начин болохоосоо өмнө аймгийн арслан цолтой улсын наадмын тавын даваанд хэд хэдэн удаа унаж байсан.
13. Мөн тэр жил Сиднейн олимпод оролцсон.Түүнчлэн, Курашийн улсын аваргад нэг түрүүлсэн.
14. Монгол Улсын начин Б.Одхүүгийн гэргий Дамдингийн Энхтүвшин жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой, олон улсын "А" зэрэглэлийн шүүгч юм.
15. Түүний эхнэр 1995 онд Биеийн тамирын дээд сургуулийн төгсөх ангийн оюутан байхдаа Б.Одхүүтэй Хэнтийд танилцаж байсан. Энхтүвшингийн эмээ нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байдаг байсан нь ийн Одхүү начинтай танилцахад тусалжээ.
16. Тухайн үед Б.Одхүү жүдод дөнгөж хөл тавьж байсан аж.
17. Б.Одхүүгийнх нэг хүүтэй. Өдгөө 14 настай. Есдүгээр ангийн сурагч.
18. Түүнийг цагаан цайлган сэтгэлтэй, аливаад их зөөлөн ханддаг нэгэн гэж гэр бүлийнх нь хүн тодорхойлдог.
19. Харин ойр тойрных нь найзууд хүнд нөхөр байж чаддаг. Итгэл хүлээсэн л бол алдана гэж байхгүй гэдэг.
20. Түүний эхнэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “миний гол зарчим ханийнхаа жаргал, зовлон алинд нь ч ноён нуруутай байхыг эрмэлздэг” гэж байсан. Тэгвэл Одхүү начинг шүүх цагдаагаар явж байгаа энэ үед тэрээр хэлсэндээ хүрч одоо ч өмөг түшиг болдог биз ээ.
21. Б.Одхүү сүүлийн хэдэн жил ямар ч тэмцээн уралдаанд оролцоогүй. Учир нь өнөөх л хүн зодсон хэрэгт орооцолддогоос болсон.
22. Зөвхөн хэдхэн жишээ дурдахад л Ц.Баярсайханыг зодож ял авахаасаа өмнө 2004 онд “Muse” бааранд, 2005 онд Баянгол дүүрэг дэх “Аяз” бааранд, дараа нь мөн Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газарт Английн иргэн Налон Корбитт болон Б нарыг зодсон хэрэгт шүүхээс хорих ял сонсч байсан юм.
23. Тэгвэл Багануурын хорихоос суллагдсаны дараа буюу хоёр жилийн өмнө “River sound” бааранд боксчин Э-г зодож танхайрсан бол үүний дараахан УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг зодож ихээхэн шуугиан дэгдээж байсан удаатай.
24. Сонирхолтой нь эдгээр хэргээс ч Монгол Улсын манлай уяач Д.Хишиг¬жаргалыг, "Ков" хэмээх Ц.Энхтүвшинг зодож байсан аж. Хэн¬тий аймгийн Батширээт сумын харьяат Ц.Энхтүвшин 20 гаруй жил шоронд сууж сүүлд "Центрпойнт"-ын хэргээр таслагдсан нэгэн гэнэ.

24tsag.mn
Сэтгэгдэл (55)