Домогт Харли Дэвидсон мотоциклийн 110 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэж байна. Монголд ч цөөнгүй фентэй болсон уг брэндийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Харли Дэвидсон брэндийн мотоцикл энэ жил 110 нас хүрч байгаа бөгөөд анх 1903 онд үйлдвэрлэгдэж эхэлжээ.
2. Уиллиам Харли анх 22 настайдаа буюу 1901 онд өөрий нэрийн 116 см куб хөдөлгүүртэй мотоциклыг зохион бүтээсэн бөгөөд гэр бүлийнхэн, найз нартайгаа нийлж уг загварыг улам боловсронгуй болгосоор байсан юм.
3. Жилийн цэвэр орлого нь ойролцоогоор 829,9 сая доллар.
4. Уг сүлжээ үйлдвэрийн төв нь АНУ-ын Висконсинд байдаг бөгөөд 6000 гаруй ажилчинтай.
5. 1917 онд Дэлхийн нэгдүгээр дайны үед 15 мянган Харли Дэвидсоныг армид дайчилсан байдаг.
6. Харин Дэлхийн хоёрдугаар дайны үед армид зориулсан пулемёттай, 740 см куб хөдөлгүүртэйг зохион бүтээжээ. Тэд “А” гэсэн тэмдэгтэй 90 мянган тусгай мотоцикл үйлдвэрлэжээ.
7. Тэгвэл 1920 он гэхэд дэлхийн 65 оронд салбар дэлгүүртэй жилд 28 мянган мотоцикл үйлдвэрлэдэг болжээ.
8. Их хямралын үеэр компанийн гүйлгээ эхэндээ хоёр дахин, дараа нь бүр арав дахин уналаа. Тэд “тэсч үлдэхийн” тулд зөвхөн экспортоос олох ашигаар амиа зогоож байлаа. Энэ vеэр Европ болон Хойд Африкт дайтаж байсан холбоотны цэргvvд тухайлбал, ЗХУ 50 мянга, Англи болон Францын арми тvvнээс хоёр дахин их мотоцикль захиалан авчээ.
9. Хамгийн анх 1998 онд Бразилд хилийн чанад дахь үйлдвэрээ нээжээ.
10. 1987 оны үед Харли Дэвидсон унадаг хүмүүсийн нас 35-аас доош байсан бол одоо энэ насныхан дөнгөж 15 хувийг эзлэх болжээ. Харин дундаж насныхан 46,7 хувийг эзэлж байна.
11. Дайны дараа армиас халагдсан цэргүүд нийлж Харли Дэвидсоны клуб байгуулсан нь энэ брэндийн оргилд хүрэх эхлэл байсан юм.
12. Тэдний байгуулсан клубvvд асар хурдан хvрээгээ тэлж, бvхэл бvтэн сүлжээ болсон юм.
13. Холливудын од Жеймс Дин, Марлон Брандо, алдарт дуучин Элвис Пресли нар Харлигийн хvлгийг дэлгэцнээ амилуулснаар “Хар замын” бэлгэ тэмдэг болгожээ.
14. Харли Дэвидсоны лого болон нэрийг ашигласны төлбөр нь нийт орлогын таван хувийг бүрдүүлдэг юм байна.
15. АНУ-ын Milwaukee-д энэ брэндийн музей байдаг бөгөөд жилд 300 мянган хүн зочилдог байна.
16. Монголын Харли сонирхогчдын холбоог УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх тэргүүлдэг.
17. Энэ жил 110 жилийн ойг тохиолдуулан Мексик, АНУ, Италид томоохон хэмжээний цугларалт боллоо.
18. Монголын Харли сонирхогчдын холбоо мөн УБ хотод цугларалт зохион байгууллаа.
19. Дэлхийн улс орнуудад 140,000 Харли-Дэвидсоны парад болж байсан түүхтэй аж.
20. Харли-Дэвидсон эзэмшигчдийн холбоо 70 гаруй оронд байдаг аж.
21. Манай улсад анх 90 жилийн өмнө Солийн Данзан 576 доллараар “Харли-Дэвидсон” мотоциклийг худалдан авч байжээ.
22. Өнөөдрийн хувьд “Dyna” загварын “Харли-Дэвидсон”мотоцикл их байдаг гэнэ. Дашрамд дурдахад, Монголд жинхэнэ Харли-Дэвидсон эзэмшиж унадаг 20 гаруй хүн байдаг ажээ.
23. Харли Дэвидсоныхон “Хэрэв мотоцикльд тань эвдрэл гарвал бид тvvнийг чинь засахын оронд шинийг олгох болно” гэсэн зоригтой сурталчилгааг хийснээр худалдан авагчдаа эргvvлэн татаж чадсан гэдэг.
24. Японы цунамид өртсөн "Харли-Дэвидсон" мотоцикл дөрвөн мянган бээрийн тэртээх Канадын эрэг дээр угаагдан гарч иржээ. Японы иргэн Икүо Ёкояма мотоциклоо номероор нь таньсан аж.
Сэтгэгдэл (3)