
1. Аав нь Ардын жүжигчин. Ээж нь хар нялхаасаа л урлагт зүтгэж драмын театрт гуч гаруй жил нүүр будалт хийсэн уран бүтээлч хүн.
2. Тиймээс Ж.Оюундарь урлагийн гэр бүлд өссөн. Энэ нь хожмоо жүжигчин болоход нь их нөлөөлсөн.
3. Хүүхэд байхдаа театрт тавигдсан жүжгүүдийг их үздэг байсан гэдэг.
4. Түүнийг жүжигчин болоход урлагийн ажил хэцүү хэмээн аав нь тийм ч таатай хүлээж аваагүй. Харин эмч болгох сонирхолтой байсан.
5. Ж.Оюундарь Унгарт Анагаахын сургуульд өрсөлдөж, хуваарь авчихаад суралцалгүй орхиж байсан.
6. Харин тэрбээр сонголтондоо үнэнч үлдэж аавынхаа мэргэжлийг өвлөж, өөдрөг яваадаа баярладаг.

8. Аавынхаа авьяас, мэргэжлийг өвлөсөн тэрбээр их театрын тайзнаа олон дүр амилуулсан нэгэн. Тухайлбал, Лусын дангина" хүүхдийн жүжиг, "Шөнө амталсан нулимс", "Нэргүй од" гэх мэт маш олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн.
9. Театрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан. Мөн хошин урлагт нэг хэсэг хүчээ үзсэн. "Өнгөт инээд"-ийг анх Оюундарийн ангийн хүүхдүүд байгуулж байсан юм.

11. Ж.Оюундарь гавьяат “Мөрөөдлийн театр”-ын "Ээжийн дайсан" кино, Амьдрал өөрөө бэлэг" тоглолт, “Миний нууц хүү” жүжигт нь тоглож байсан юм.
12. Ж.Оюундарь дөчин насны босго алахсан хйоноо үрийн зулай үнэрлэж, ээж болсон.
13. Жүжигчин Ж.Оюундарь нөхрийнхаа бусдад их тусархуу, цайлган сэтгэлтэй, юманд их мэдрэмжтэй, ухаалаг ханддаг занг нь хүндэлдэг.
14. Тэднийг урлаг учруулсан гэдэг. Анх “Ромео Жульетта” жүжигт тоглож байхад нь нөхөр нь тайзан дээрээс олж харж дурласан гэдэг.

16. Харин түүнийг гэр бүлээ тэр бүр ил гаргадаггүй болохоор одоо ч ганцаараа амьдардаг гэх хүмүүс олон байдаг.
17. Оюундарь ном унших дуртай. Түүнд шашин, бизнес, адал явдлын тухай өгүүлсэн ном сонирхолтой санагддаг.

19. Тэрээр хамгийн сүүлд өчигдөрхөн нээлтээ хийсэн “Голланд сарнай” киноны гол дүрд тоглосон.
20. Гавьяат жүжигчин маань “Гэгээн муза-2011" наадмын Оны шилдэг эмэгтэй номинацид “Оролмаа” жүжгийн малгайчин, “Миний нууц хүү” жүжгийн Шүүдэрээгийн дүрээр нэр дэвшиж ялагч болсон.
21. Тэрээр аливааг үргэлж сайнаар харахыг хичээдэг. Энэ нь түүний давуу тал.

23. Үзэгч түмэнд хүрсэн цагаасаа хойш нэлээн нэр алдарт хүрээд байгаа "Ану хатан” кинонд мөн Оюундарь тоглосон.
24. Тэрбээр эерэг, эсрэг аль ч дүрийг маш чадварлаг бүтээдэг. Тиймээс ч олон түмний хайр хүндэтгэлийг татсан цөөхөн хэдэн жүжигчдийн тоонд яахын аргагүй багтах юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (9)