Дэлхийн олон оронд нэр алдраа цуурайтуулж, эх орныхоо нэрийг бахархалтайгаар дуурсгаж яваа Монголын олон залуус бий. Тэгвэл дуурийн эх орон Италид мэргэжлийн сургуулийг нь төгсөж, докторын зэрэг хамгаалсан, монгол бүсгүй байдаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. 17 жил Итали оронд амьдарч ихэмсэг Европын алдартай театруудад уригдан дуулж яваа энэ бүсгүйг өдгөө дэлхийн дуучин болсон бид үнэлдэг болжээ. Монголын нэрийг дэлхийн тайзнаа дуурсгаж яваа дуучин У.Уранцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Дуучин У.Уранцэцэг энэ жил 39 настай.
2. Эхээс наймуулаа бөгөөд тэрээр айлын долоо дахь хүүхэд юм.
3. Ерээд оны сэтгэлд хоногшсон дуунуудын нэг “Өглөө”, “Хос вансэмбэрүү” гээд олон дууг дуулсан эгч дүү гурван Урнаагийн нэг бол тэр. Сурагч формоор гангаран, гитар барьсан эгч дүү гурвын дуулсан дуу бүр тухайн үед хит болж байлаа.
4. Эгч дүүсийн том нь МУГЖ, драмын театрын жүжигчин У.Уранчимэг юм. Харин бага Урнааг дуучин А.Хаянхярваагийн эхнэр гэдгээр нь хүмүүс таньдаг.
5. Түүний ээж уртын дууг их сайхан дуулдаг хүн байжээ. У.Уранцэцэг ч өөрөө уртын дуу сайн дуулдаг.
6 СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг МУГЖ Найдалмаа багшийн удирдлаган дор төгссөн. Тэрээр 4-р курсийн зуны амралтаараа жуулчдад орчуулагч хийж байхдаа Итали эмэгтэйтэй танилцаад Итали улстай анх холбогдож байжээ. Тэгээд л "Ласкала" театрын мастер класс гэх мэргэжил дээшлүүлэх курст суралцсан байна.
7. Мэргэжил дээшлүүлэх курс төгссөний дараа Милан хотын "Джузене Верди консерватур" гэх Италидаа нэг номерт тооцогддог консерватурт шалгалт өгч тэнцээд 4 жил сурч, амжилттай төгсчээ.
8. Мөн хоёр жил суралцаж, докторын зэрэг хамгаалсан байна.
9. Тэрээр өөрийгөө их хор шартай, аливаа ажлыг эхлүүлсэн бол заавал ард нь гардаг зантай гэж тодорхойлжээ.
10. 17 жилийн турш дэлхийн алдартай тайзнаа уригдаж, шилдэг дуурийн гоцлоочоор ажиллаж яваа түүнийг Монголын нэрийг гаргаж яваа дэлхийн хэмжээний ганц дуучин гэж монголчдууд үнэлдэг.
11. Тэрээр Италид амьдардаг. Тус улсад амьдардаг нэртэй боловч чемодан чирээд л Европоор аялан тоглолт хийдэг тухайгаа тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ.
12. Орос, Итали, Герман хэлтэй.
13. Түүнийг Палестин болон Францын ерөнхийлөгч нарын уулзалтанд зориулсан хүндэтгэлийн концертонд дуулсаны дараа Францын тэргүүн хатагтай Карла Бруни түүнтэй мэндлээд, “Үнэхээр хоолойг чинь биширлээ” гээд баяр хүргэж байжээ.
14. У.Уранцэцэгийг их ховор хоолойтой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Калортурний сапрон буюу алтан гургалдайн маш нарийхан хоолой гэж нэрлэгддэг байна.
15. Тэрээр Итали нөхөртэй. Хоёр улсын иргэн гэрлэхэд заавал нэг иргэншилтэй байна гэж манай хуулинд зааж өгдөг учраас тэрээр Италийн иргэн болжээ.
16. Европт 30 нас бол эмэгтэй хүний хувьд ид хийж бүтээх, карьер хөөх үе нь байдаг учраас тэрээр нилээн хожуу хүүхэдтэй болжээ.
17. Анхны харцаар дурласан, анхны хайртайгаа гэрлэжээ. Түүний нөхрийг Андей Мария Коццоли гэдэг. ТЭЦ 3, ТЭЦ 4 дээр ажиллаж байх үед нь У.Уранцэцэг орчуулагчаар нь ажиллаж яваад нөхөртэйгээ анх танилцаж байжээ.
18. Тэрээр айлын ганц хүүтэй гэрлэсэн бөгөөд Монгол, Италид хуримын ёслолоо үйлдэж байжээ.
19. Монголын дуучдаас Ж.Цэцгээ, Ж.Жавзандулам, Мөнхшүр нарыг хүндэлдэг.
20. Тэрээр стрессээ олон аргаар тайлдаг гэнэ. Тухайлбал Францад явж байвал Турк саунд ордог. Харин Испанид биеийн массаж хийлгэнэ гэх мэт.
21. Буддийн шашинтай.
22. Итали хоолыг сайн хийдэг. Их зохион байгуулалттай сайн гэрийн эзэгтэй гэж өөрийгөө тодорхойлдог.
23. Улаан дарсанд дуртай. Италийн Бонардо, Францын Шатоу гэх мэт.
24. "Волксваген" унадаг. Миланд apartment, Комо нуурын эрэг дээр зуны байшинтай. Мөн Австрийн Альпийн нуруунд байх Willach хотод өвлийн байртай аж. Тэрээр Альпийн нуруунд цанаар гулгах дуртай.

24tsag.mn
Сэтгэгдэл (32)