"Жиндээх салхигүй хорвоо", "Хайрын орчлон", "Харцнаас ивэлсэн хайр" зэрэг олон уянгын дууг сонсогч олны хүртээл болгон, зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн ч өдгөө нам жим байгаа СТА, дуучин Б.Энхмэндийн тухай 24 баримтыг танилцуулж байна.
1. Б.Энхмэнд багын л хор шаргүй хүүхэд байсан гэдэг. Харин нас яваад ирэхээр хааяа зарим юман дээр хэн нэгэнд хордох өрсөлдөх сэтгэл төрдөг болсоноо уншигч түмнээс нуугаагүй юм.
2. Багадаа охин бүр л хөвгүүдээс хайрын захиа авч, хэн нэгэнтэй нь үерхэж найзалж байхад Энхмэндийн хувьд нэг ч захиа авч байгаагүй гэдэг. Бүр оюутан байхдаа ч түүнд хэн нэгэн хайраа илчилж, захиа сэлт өгч байгаагүй нь хачирхалтай.
3. Зохиолын дууны ертөнцөд хослон дуулж гарч ирсэн дуучин Г.Чинболор, Б. Энхмэнд нарын “Хайрын орчлон” уран бүтээл нь хамгийн хит болсон дуу нь билээ.
4. Г.Чинболор, Б.Энхмэнд нар нэг ангийн хүүхдүүд. Таван жил нэг ангид байсан учир хамгийн сайн нэгнээ ойлгодог, зан зангаа ёстой л авалцсан хүмүүс. Тиймээс ч хамтарч уран бүтээл хийхэд асуудал нээх гараад байдаггүй.
5. Тэр хоёр ер нь бие биенийгээ эрэгтэй, эмэгтэй гэдэг утгаар харж байгаагүй гэдэг. Урлагийн хүмүүс л хойно хамт уран бүтээл хийгээд хөдөө гадаа их явна. Тэр үед тэд хэн хэнийнхээ эхнэр, нөхрийг юу гэж бодох бол гэж ер бодож байгаагүй гэдэг шүү.
6. Н.Баянмөнх шүлгийг нь бичиж Сэр-Од аяыг нь хийвэл тэр дуу хит болдог гэсэн ам дамжсан, бас ч үнэний ортой ярианы эзэн найрагчтай дуучин Б.Энхмэнд амьдралаа холбоод өдгөө олон жилийн нүүрийг үзэж байна.
7. Энхмэндийн ээж аавыг нь “та” гэж хэмээн дууддаг байсан учир тэрээр нөхрийгөө өдгөө “та” гэж дууддаг. Н.Баянмөнхийн хувьд Б.Энхмэндийн дөрвөн насаар ах юм.
8. Яруу найрагч нөхрийнхөө ачаар хит болсон олон сайхан уран бүтээлтэй болсон түүнийг азтай дуучин гэх хүмүүс ч олон бий.
9. Энхмэндийн муу ч гэмээр юм шиг зан нь хойрго, аливаа зүйлийг хойшлуулаад байх талтай. Харин түүний нөхөр Баянмөнх үргэлж эхнэрээ чиглүүлж, эрч хүчтэй байлгахад тусалдаг тухай ойрын эх сурвалжууд нь өгүүлэх юм билээ.
10. Харин давуу тал нь элдэв маяг байхгүй, хаана ч явсан дасан зохицох чадвартай байдаг аж.
url(59)11. Энхмэнд эр хүний талаар “Эр хүн тэр гэрийн ноён нуруу гэдэг утгаараа гадуур ажилд түлхүү оролцох гэж цаанаасаа тийм зохицолдлогоотой бүтээсэн юм. Тийм болохоор би эр хүнийг энэ гэрт орох орлого, ямар хоол ундаа идэж байна, ямар байх ёстой вэ, ямар хувцас өмсөх ёстой тэр болгоныг л хангаж өгөх ёстой гэж боддог. Дээр нь тэр хүн гэр орондоо ширүүн дуугардаггүй л байх хэрэгтэй. Тэр чинь эмэгтэй хүнд ямар ч стрессгүй сайхан амьдрахын эх үндэс шүү дээ”гэв.
12. Тэрээр нөхрийнхөө юунд татагдаж гэргий нь болсноо ч одоо ч сайн ойлгодоггүй гэсэн. Тэр ч бүү хэл Н.Баянмөнх яруу найрагч эхнэр болох Б.Энхмэнддээ гэрлэх санал тавиачгүй гэсэн.
13. Дуучин бүсгүй маань гадуур дотуур ажилтай гээд л ажил төлөвлөөд, хүнтэй уулзаад явах дургүй.
14. Түүнийг таних хүмүүс олон ч түүнд таних хүн цөөхөн. Энэ нь түүнийг хэтэрхий бүрэг, дотогшоогоо хүн гэдгийг илтгэнэ.
15. Өвөрмөц хоолойгоороо олонд хүрсэн дуучин бүсгүй маань юунд ч санаа зовохгүй тайван амгалан байхыг л илүүд үздэг.
16. Яруу найрагч Н.Баянмөнх, дуучин Б.Энхмэнд хоёр өдгөө долоон настай мөн энэ жил төрсөн бяцхан охинтой. Тэд ууган охиноо урлагийн хүн болгох дуртай гэдгээ хэнээс ч нуудаггүй. Тэр бодлыг нь мэдсэн юм шиг охин нь гэртээ нугарч, дуулж, шүлэг уншиж байдаг гэсэн.
17. Одоогоор гэр бүлдээ, үр хүүхэддээ анхаарлаа хандуулаад уран бүтээлээс түр холдоод байгаа. Гэсэн ч түүнийг сонсдог фенүүд нь шинэ уран бүтээл гаргахыг нь хүлээсээр...
18. Нийтийн дуучдаас биедээ мэс хүргэж гоо сайхны хагалгаанд орсон бүсгүйчүүд цөөнгүй. Тэгвэл Б.Энхмэнд ч гоо сайхны хагалгаанд орж давхараагаа тодосгуулж, зовхио татуулсан.
19. Түүний хувьд хамгийн сайхан баяр "Мартын 8". Гэхдээ тэрээр эмэгтэйчүүдийн баяраар өөрөө баярлахаасаа илүү ээжийгээ баярлуулдаг. Харин түүний нөхөр болох нэрт яруу найрагч маань гэргийгээ бяцхан охидоо баярлуулах гээд Мартын 8-нд их л завгүй байдаг аж.
20. Чинболор Энхмэндийн олон сайхан дуу өдгөө хөгшин, залуу гэлтгүй бүхий л хүмүүсийн сонсох дуртай дуу, мөн аялах дуртай аялгуу болсон билээ. Монголын бараг бүхий л караокед эл хоёр уран бүтээлчийн дуунууд багтсан байдаг.
21. Эвийн хорвоог туулъя гэсиймаа.....гэж гэгэлзтэл дуулах эгэл хэрнээ ихэмсэг хатагтай Б.Энхмэнд ардын дуу, баяд дууг үнэхээр гайхалтай дуулдаг нэгэн.
22. Түүний нөхөр Н.Баянмөнх Дундговийн хүн. Харин тэрээр Увс нутгийн бүсгүй.
23. Энхмэнд зөвхөн 2010 онд гэхэд гадаадад 20 гаруй тоглолтонд оролцсон. Гадаадад хамгийн их тоглолтоо хийдэг уран бүтээлчдийн тоонд яахын аргагүй багтах юм.
24. Н.Баянмөнх эхнэрийнхээ тухай “Миний хань бол бурхнаас явуулсан бэлэг. Би яг л гал, салхи хурдан түргэн. Харин манай хүн тайван дөлгөөн. Тэгэхээр дутуугаа нөхдөг тийм л гэр бүлийн хүмүүс дээ бид хоёр” гэв.

24tsag.mn
Сэтгэгдэл (15)