1. М.Уранцэцэг нь Олон улсын хэмжээний мастер цолтой, хамгийн хөнгөн жин болох 48 кг-д барилддаг.
2. Тэрбээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас гаралтай.
3. Аав Мөнхбат нь аймгийн начин цолтой. Багаасаа аавыгаа даган барилддаг байжээ.
4. М.Уранцэцэг өдгөө 24 настай.
5. Тэрбээр Цагдаагийн академийн шилдэг сонсогчдын нэг байсан.
6. Багийнхаа тамирчин болох хүслийг биелүүлэхийн тулд хотод ирж, нийслэлийн 38-р сургуульд сурчээ.
7. Анх Спортын төв ордонд боксоор хичээллэдэг байсан ч жүдогийн бэлтгэл хийж буй тамирчдыг хараад энэ төрлөөр хичээллэхээр шийдэж байжээ.
9. М.Уранцэцэг 2006 онд "Женко" клубын тамирчин болжээ.
10. Хамгийн анх 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан.
11. Мөн 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж байжээ.
12. М.Уранцэцэг Белград хотод болсон Дэлхийн овутны сдортын их наадмы мөнгөн медаль хүртсэнээр Монголын жүдочид анх удаа Универсиад их наадмаас гурван медаль хүртэж байжээ.
13. Анх Универсиад их наадмаас медаль авахад нь дасгалжуулагч нь хамгийн түрүүнд Х.Баттулга гишүүнтэй Сербиэс утсаар холбогдож баяр хүргэж байжээ.
14. Тэрбээр 2012 онд болсон “Их дуулга”-д оролцохдоо Казахстан, Аргентин, Унгарын бөхчүүдийг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.
15. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн жиндээ түрүүлж, Азийн аварга болсон.
17. М.Уранцэцэгийн ээж Цэрмаа багш мэргэжилтэй бөгөөд хамгийн сайн дасгалжуулагч нь аж. Түүнийг жингээ барихад тусалж, сэтгэл зүйн талаар байнга дэмждэг юм байна.
18. Тэрбээр жүдочидоос Х.Цагаанбаатарыг хүндэлдэг бөгөөд “Цагаанаа ахын хурц дайчин, ухаалаг барилдааныг шимтэн хардаг” гэжээ.
19. Харин түүнийг 2012 оны олимпод оролцоход МУГТ Х.Эрдэнэт-Од дасгалжуулсан юм.
20. Лондонгийн олимпийн наадамд тэрбээр 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг Аргентиний тамирчин Пауло Паретод торгуулийн юүко үнэлгээгээр ялагдсан.
19. Тэрбээр Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга, шилдэг тамирчин Алина Дюмитрутай цаг сунган барилдаж, цаг өндөрлөхөөс зургаахан секундын өмнө вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн ч М.Уранцэцэг дагах барилдаанд барилдах боломжтой болсон юм. Харамсалтай нь торгуулийн барилдаанд манай тамирчин хоёр удаа торгуулж, юүко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн.
21. Бразилд болж байгаа насанд хүрэгчдийн ДАШТ-нд тэрбээр 48 кг-ын жинд алтан медаль авснаар Монголын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга жүдочин боллоо.
22. Тэрбээр В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болсон.
23. Дараагийн барилдаанаа Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм.
24. Харин аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр яллаа.

Сэтгэгдэл (10)