
1. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог арвин байгаа хүмүүсийн нэг бол “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр билээ. Тэрээр энэхүү киноны дараахан Доз-ын “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрийг бүтээсэн юм.
2. Тэрээр “Хөх толбот хүмүүс” кинон дээр Францад “хараар” ажиллаж амьдарч байгаа залуугийн дүрд тоглосон. Энэ кинонд “Тусгай салаа” кинонд хамтран тоглосон Дэндэв бас дүр бүтээсэн.
3. Энэхүү кино бол түүний тоглосон тав дахь дэлгэцийн бүтээл.
4. Баттөр хамгийн анх “Хархны өгөөш” кинонд тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ кинонд тэрээр эсрэг дүрд тоглосон.

6. Сонирхуулахад, түүний ихэр яг “Тусгай салаа” кинон дээр гардаг шиг түүнд мэдэгдэлгүй цэрэгт явчихсан байсан гэдэг. Тэр тусмаа “Тусгай салаа” киноны зураг авалт хийсэн 013-р ангид алба хаасан аж. Баттөр тухайн үед хичээл гээд завгүй гүйж яваад ихрээ цэрэгт явсныг тав хоногийн дараа мэдэж эргэж очиж байжээ.
7. Түүний ихэр хуульч хүн байдаг. Баттөр ихэртэйгээ царай төрхөөрөө арай ондоо. Гэхдээ бие хаагаараа их төстэй.

9. Түүний гэр бүлд жүжигчин хүн байхгүй. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэн нь ч Баттөрийг жүжигчин болно гэдэгт итгэлгүй байсан гэдэг.
10. Тэрээр өөрийнхөө хийсэн бүтээл болгоныг нэгэн хэвийн биш байгаасай гэж хүсдэг. Мөн тэрээр өөрийнхөө тоглосон киног ихэд шимтэж үздэг.

12. Түүнийг есдүгээр ангид байхад жүжигчин Чаминчулуун сургууль дээр нь ирж тоглолт хийсэн аж. Ингээд жүжигчин Чамиагийн тоглолтыг үзээд яг л Чаминчулуун шиг сайн жүжигчин болох хүсэл төржээ.
13. Улмаар СУИС-д оржээ. Сургуулиа төгсөөд Драмын театрт шалгалт өгөөд шууд тэнцсэн.
14. Тэрээр Драмд ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Бас “амьд домог” болсон сайхан хүмүүсийн дунд байж багагүй ч юм сурсан гэж өөрийгөө дүгнэдэг.
15. Хамгийн сүүлд дуучин Нарангийн клипэнд топ модель Э.Одгэрэлтэй хамтран тоглож сүүлдээ нэр холбогдоод амжсан.

17. Түүнчлэн Баттөрийн хамгийн сүүлд авахуулсан уг зураг нэлээдгүй шуугиан тариад байгаа бөгөөд, түүнийг хамгийн царйлаг залуугаар тодруулж хамгийн олон лайк авчээ.
18. Жүжигчин залуу маань сонгодог жүжигт тоглож үзэхийг мөрөөддөг. Бас “Цэрэг Райныг аварсан нь” гээд кино шиг бүтээлд тоглохыг хүсдэг гэнэ.
19. Өөрөөр хэлбэл эр хүний тэсвэр хатуужлыг харуулсан тулаантай кинонд тоглохыг мөрөөдөж явдаг. Мөн түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэг аж.

21. Тэрбээр ирээдүйн ханиа өөрийг нь ойлгодог , хүнлэг, ухаантай, хүлээцтэй бүсгүй байгаасай гэж боддош. Гэр бүлийн ноён нуруу эр хүн дээр тогтдог ч гэр бүлийг эмэгтэй хүний хатан ухаан авч явдаг гэж тэрээр боддог.
22. Сонирхуулахад Баттөр эхнэртэй болвол өглөө болгон ханьтайгаа анх уулзаж байгаа юм шиг гэгээлэгээр харж, хайрлаж, халамжилж амьдрана гэсэн шүү.
23. Түүн рүү охид утсаар ярьж, мессэж бичиж, чаталдаг. Заримдаа түүнд энэ нь үнэхээр ядаргаатай санагддаг нь лавтай.
24. Баттөр “Sound of kiss” хамтлагийн гишүүн Сокотой дөрвөн жилийн өмнө оюутан байхдаа үерхэж байсан.Тухайн үедээ таарч, тохиролгүй хоёр тийш болжээ.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (9)