Шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул улсынхаа нэрийг дэлхийд мандуулж яваа залуу тамирчин. 25 настай ч ховор амжилтыг гаргаад буй Б.Мөнгөнтуулын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг Монгол улсаас анхлан хүртсэн эмэгтэй шатарчин бол Б.Мөнгөнтуул. Тэрээр ирэх аравдугаар сарын 8-нд дөнгөж 26 нас хүрнэ.
2. Мөнгөн гэдэг нь “silver“. Харин Туул гэдэг нь Улаанбаатар хотын дундуур урсдаг голын нэр гэж тэрээр өөрийнхөө нэрний утгыг тайлбарлажээ.
3. Тэрээр гурван хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Анх аав нь түүнд шатар зааж өгч байжээ. Тухайн үед Б.Мөнгөнтуул 5 настай байв.
4. Хамгийн анх зургаан настайдаа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёрдугаарт байрт орж байжээ. Бас ичимхий хүүхэд байсан болохоор шагналын тавцанд аавынхаа хамтаар гарч байсан гэдэг.
5. Түүний аав, ээж хоёр хоёулаа шатрын спортын мастер цолтой.
6. 2000 онд Б.Мөнгөнтуулын аав Москва хотод олон улсын институтэд эрдэм шинжилгээний ажил хийхээр болж, тэдний гэр бүл Орос руу нүүсэн нь түүнд тус улсын школыг эзэмших боломжийг олгожээ. 12 настайгаасаа хойш Орост амьдарсан тэрээр орос хэлийг маш сайн эзэмшсэн.
7. Дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Нийгмийн ухааны их сургуульд элсэн орж, нийгмийн сурган хүмүүжүүлэгч мэргэжлээр төгссөн. Сурган хүмүүжүүлэгч, шатрын багш мэргэжилтэй.
8. Түүнийг тив, дэлхийн тэмцээнээс олон шагнал хүртсэн, нэр хүндтэй тамирчин гэдгийг нь хүн бүр мэддэг. Сонирхолтой нь тэрээр улсын аварга шалгаруулах тэмцээнд огт түрүүлж үзээгүй аж. Учир нь УАШТ-ны үеэр тэрээр Орост байж таардаг байна.
9. Харин Москвад амьдарч эхлэхээсээ өмнө Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ долоон удаа түрүүлсэн байна.
10. Түүний хамгийн том зөвлөгч бол аав нь. Одоо ч тэрээр тэмцээнд явахдаа аавтайгаа цуг явдаг. Цуг явах боломжгүй үедээ интернэтээр байнга холбогдож зөвөлгөө авдаг байна.
11. "Одоохондоо залуу байгаа болохоор хэдэн жилийн дараа дасгалжуулагчаар ажиллаж шавиа бэлдэнэ" гэж тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
12. Шатартай адил түүний сонирхлыг татдаг зүйл бол ном. Тэрээр адал явдалт, шинжлэх ухааны зөгнөлт зохиолд дуртай гэнэ. Ширээний ном нь Ants-ын гурван боть, мөн Францын зохиолч Бернерийн “Empire of Angels”.
13. Б.Мөнгөнтуул өөрийгөө их олон найзтай гэж тодорхойлдог. Мөн шатарын дэлхийн аварга А.Энхтуул бол түүний сайн найз.
14. Тэрээр өдөрт 5-6 цаг байнга бэлтгэлээ хийдэг байна. Гэхдээ тэр бэлтгэл хийхээс илүү тоглох дуртай. Учир нь өдөр бүр бэлтгэл хийх нь заримдаа уйтгартай санагддаг тухайгаа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
15. Дэлхийн шатрын холбооноос эмэгтэй шилдэг 100 шатарчныг сар болгон рейтингээр нь жагсаадаг. Тэрээр энэ жагсаалтын 30 дугаар байрт бичигддэг.
16. Тэрээр 14 настайдаа өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож гуравдугаар байр, 18 настайдаа хоёрдугаар байрыг эзэлж байжээ.
17. 2000 онд анх Монголын шигшээ багт багтан, Дэлхийн шатрын олимпиадын 2-р ширээнд тоглож, 14 өргөөс 9 оноо авсан. Уг олимпиадад хожим дэлхийн аварга болсон ОХУ-ын шатарчин Александра Костенюкийг хожиж байв. Тэр олимпиадын үеэр "Олон улсын мастер" цол хүртсэн байна.
18. Б.Мөнгөнтуул шатраас жаахан хөндийрхөөрөө телевиз үзэж, хөгжим сонсдог байна. Тэрээр үндэсний болон рок, поп дуу их сонсдог.
19. Хамгийн дуртай хоол нь бууз.
20. Тэрээр олон цагаар шатар тоглосон бол агаарт алхаж, тархиа сэргээдэг. Мөн тэрээр Оюутолгой, Хаан банктай хамтран ажилладаг учраас ямар ч тэмцээнд санхүүгийн бэрхшээлгүй оролцдог байна.
21. Б.Мөнгөнтуул Москва хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр төрөлд нь түрүүлж байжээ. Оросуудын хувьд энэ нь гадны тамирчинд аваргаа алдсан анхны тохиолдол байсан.
22. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Хятад, Орос, Украйн, Энэтхэг улсын тамирчид аж.
23. Түүний зорилго бол эрэгтэйчүүдийн их мастерын болзол хангах. Зорилгодоо ч хүрнэ гэдгээ тэрээр шийдэмгий хэлдэг.
24. Б.Мөнгөнтуул маш удаан найзалсан залуутайгаа сүй тавьсан билээ.
.

24tsag.mn
Сэтгэгдэл (22)