Улс төрд хуучин хүн ч уул уурхайн салбарт шинэ хүн болж “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар томилогдсон Да.Ганболдын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Даваадоржийн Ганболд бол Ерөнхийлөгч Г.Багабандийн үед Монгол Улсын Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшээд дэмжлэг авч чадаагүй цорын ганц хүн.
2. Тэрбээр Говь-Алтай аймгаас гаралтай ч Улаанбаатар хотод төрсөн.
3. Өдгөө 56 настай.
4. Анх ээжийнхээ аав Лодонгийн нэрээр овоглодог байсан ч өвөөгөө нас барсны дараа төрсөн эцэг Даваадоржоор овоглодог болжээ.
5. Аав нь Москва хотод төлөөлөгчөөр явахад нь тэнд очиж суралцан, орос хэлэнд ус, цас болсон хүн.
6. Тэрбээр Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
7. Дараа нь МУИС-д хэдэн жил багшлаад ахин Москвад аспирантурт суралцсан байна.
8. Да.Ганболд “халзан”, “халимаг”, “хөөрөг”, “Да” гээд дуудах олон хочтой.
9. Мөн самбо бөхийн дэд мастерийн зэрэгтэй гэдгийг нь хүмүүс төдийлөн мэддэггүй.
10. Тэрбээр 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан. Мөн онд Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон.
11. Э.Бат-Үүл, Р.Гончигдор нарын адил түүнийг , “Ардчилсан хувьсгалын автор” гэх нь бий.
12. 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байв.
13. Яг энэ үед цэнхэр, ягаан тасалбар тарааж, өмч хувьчлалыг эхлүүлсэн юм.
14. 1992-2000 онд Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байв.
15. Харин 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын хэрэг эрхлэх хорооны дарга болсон.
16. УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэрээ дэвшүүлж байсан ч Д.Арвинд удаа дараа өвдөг шороодож байсан.
17. 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм.
19. Уг сонгуулийн дараа Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж, багагүй нэр хүнд олж авсан байдаг.
20. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дараа Да.Ганболдыг энэ албан тушаалд томилж магадгүй гэсэн яриа гарч байсан ч үүнийг боломжийн хувилбар гэж үзэж байсан юм.
21. Тэрбээр бас ан хийх хоббитой улс төрчдийн нэг.
22. Түүнд Монголын шилдэг 100 хөөрөгний цуглуулга байдаг.
23. Түүний аав Ц.Даваадорж тавиад оны үеэс л хөөрөг цуглуудаг байсан бөгөөд хүүгээ 10-р ангиа төгсөх үед нь гартааман хөөрөг бэлэглэж байжээ.
24. Одоо тэрбээр Ц.Сэдваанчигийн оронд “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар томилогдоод байна.

Сэтгэгдэл (16)